Нийслэлд зориулалтын бусаар ашиглаж байгаа цэцэрлэгийн арван барилга бий
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.06.11

Нийслэлд зориулалтын бусаар ашиглаж байгаа цэцэрлэгийн арван барилга бий

Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн зориулалттай барьсан боловч зориулалтыг нь өөрчилсөн барилгуудын судалгаа гаргажээ.

Судалгаагаар цэцэрлэгийн арван барилгын зориулалтыг нь өөрчилсөн нь тогтоогдсон ба бусдын эзэмшилд ямар замаар шилжсэн нь тодорхойгүй байна. Эдгээр цэцэрлэгийг зориулалтаар нь ашиглавал нийслэлд 1920 хүүхдийн ор бүхий цэцэрлэг бий болох боломжтой аж.

Цэцэрлэгүүдийг зориулалтаар нь ашиглавал 1920 хүүхдийн ор бүхий цэцэрлэг бий болох боломжтой.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Цэцэрлэгийн арван барилгын асуудлыг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн Өмчийн харилцааны газарт тавьсан.

Бид төрийн өмчийн цэцэрлэгүүдийн агуулах, Багшийн хөгжлийн төвийн гэх мэт өрөөнүүдийг бүлгийн зориулалтаар ашиглах боломжийг судалж,, 32 танхимд засвар хийж, анги нэмэх боломжтой.

Цэцэрлэгийн засварын хөрөнгийг шийдэхээр нийслэлийн удирдлага, БШУЯ-ндхүсэлт гаргасан” гэв.