Л.Гантөмөр: Цахим ертөнцийн давуу талыг ашигласнаар хязгааргүй хөгжих боломжтой
Орчин үеийн техник технологи хөгжих тусам та бидний амьдрал хөнгөвчлөгдсөөр байна. Тэр ч бүү хэл ахлах, өолон дунд ангийн сурагчид гэрээсээ хичээлээ хийх боломжтой болох аж.
БШУ-ны яамнаас энэ жилийн "Хүүхэд бүрийн хөгжүүлэх" жил болгон зарласан. Энэ ажлын хүрээн "Ухаалаг" гэх тоног төхөөрөмжийг нийслэлийн 84, Хоёрдугаар дунд сургуульд гардуулан өглөө.
-Энэ үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөртэй уулзан сэтгэгдэлийг нь сонслоо.
Энэ нийгэмд амьдарч байгаа хүүхдүүд үнэхээр гайхамшигтай цаг үед амьдарч байна. Эрдэм сурах боломж бололцоо маш нээлттэй байгаа. Тэр дундаа 84 дүгээр сургууль сурагчдадаа сурах боломжоор бүрэн хангаж байгаа юм.
84 дүгээр сургууль
Учир нь 84 дүгээр сургууль Монголын анхны цахим сургууль боллоо. Би орчин үеийн хүүхдүүдийг электрон жаалууд, электрон хүүхдүүд гэж боддог. Яагаад гэхээр тэднийг төрөхөд нь л компьютер, гар утас, телевиз байсан.
Тиймээс энэ хүүхдүүд электрон ертөнцгүйгээр амьдрах боломж байхгүй юм. Харин ч электрон ертөнцийг тэдэнд ойртуулах тусам тэдний амьдрал аз жаргалтай, хөгжилтэй болно гэж ойлгодог.
Боловсролын салбарын өнөөгийн бодлого нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх юм. Нэг ч хүүхэд орхихгүй байх бодлогыг баримталж байгаа. Тиймээс сургуулийн сургалтын зөв орчинг бүрдүүлэх хэрэгтэй юм.
Зөв орчин гэдгийг цахим орчин гэж хэлж болно. Манай хүүхдүүд цахим технологийн давуу талыг ашигласнаар хязгааргүй өдасих боломж бүрдэж байна хэмээн ярилаа .