Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ц.Отгонбагана
2013.07.18

Сурагчдын дүрэмт хувцсыг монгол хонины ноос орсон даавуугаар үйлдвэрлэнэ

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд жилдээ 540 мянган хүүхэд суралцдаг. Өмнө нь сургууль бүр өөр өөрийн дүрэмт хувцастай байсан бол энэ жилээс өөрчилж нэгдсэн нэг загварын хувцастай болох шийдвэр гарсан. Энэ жил дүрэмт хувцас үйлдвэрлэхэд улсаас 23 тэр бум төгрөгийг зарцуулна.

Дүрэмт хувцсыг анх удаа монгол хонины ноос орсон даавуугаар үйлдвэрлэх тул хүүхдийн эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд гарын ая даах, хүүхдийн биед эвтэй дулаан байхаар хийнэ.

Энэ талаар нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана:

Нийт сургуулиуд маань 07-р сарын 18-ны өдрөөс Үйлдвэрлэгч компаниудтайгаа гэрээ байгуулж байна хэмээн мэдэгдлээ.