Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл
Хүн төрөлхтөн хөгжлийн өндөр түвшинд хүрч байгаа ч өнөөг хүртэл цусыг орлуулах бүтээгдэхүүнийг хараахан олж яадаагүй л байна. Тиймээс цус бол хүн хүнээсээ авч, хүн хүндээ өгч болох хамгийн чухал бүтээгдэхүүн юм. Улс, үндэстний хүн амын 3-5 хувь нь донор байвал тэр улс өөрсдийн хэрэгцээний цус, цусан бүтээгдэхүүнээ хангах боломжтой гэж үздэг. Гэтэл манай улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт хүн амын 0.7 хувь нь л цусаа хандивласан нь хангалтгүй үзүүлэлт аж. Сvvлийн vед манай улсын цус, цусан бvтээгдэхvvний хэрэглээ улам нэмэгдэж, сайн дураараа цусаа өгөх доноруудын тоо эрч цөөрсөн зэргээс шалтгаалан цусны нөөцийн асуудал хvндрэлтэй байдалд ороод байгаа юм. Vvнээс vvдэн аюултай өвчин туссан бяцхан vрсээс эхлээд аваар осолд орсон, мэс засал хийлгэсэн өвчтөнүүд, төрөхийн хvндрэлтэй эхчүүд шаардлагатай цус, цусан бvтээгдэхvvнээр хангагдаж чадахгvй, амь нас, эрvvл мэндээ алдах аюулд тулгараад байна.
Иймээс Сангийн яамны хамт олон 100 жилийн арга хэмжээний хvрээнд энэхvv хvндрэлтэй байдлаас гарахад бодитой хувь нэмэр оруулж, цусаа хандивлах ариун vйл хэрэгт манлайлан оролцож, “100 САНХVVЧ-100 ДОНОР” хөдөлгөөнийг өрнvvлэн бусад яам тамгын газар, төрийн байгууллагуудын ажилтан албан хаагчдыг цусаа хандивлахыг уриалж байгаа юм. Өнөөдөр энэхүү хандивын үйл ажиллагаа Сангийн сайд С.Баярцогт, дэд сайд Ч.Ганхуяг нар эхлэн цусаа өгсөнөөр эхэлж, яамны хамт олон идэвхи санаачлагатай оролцож байна.
Сангийн сайд С.Баярцогт энэхүү хандивын үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Сайн дураараа донорын хєдєлгєєнд нэгдэж, авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл юм. Энэхvv уриалгын эхлэл болгож Сангийн яамны хамт олон Цус сэлбэлт судлалын vндэсний төвтэй хамтран цусаа хандивлах vйл ажиллагааг эхлvvлж байна. Энэхүү үйл ажиллагаагаараа бид бусад төрийн байгууллагуудыг уриалан дуудаж, манлайлан оролцож байгаа бөгөөд манай төрийн байгууллагууд ч бас дэмжинэ гэдэгт найдаж байна” гэлээ.