Монголын СДҮА-ны хөгжлийн ээлжит хэлэлцүүлэг боллоо
“Gore Volunteer Group meeting” уулзалт хэлэлцүүлэг боллоо.
2013.08.07

Монголын СДҮА-ны хөгжлийн ээлжит хэлэлцүүлэг боллоо

Монгол дахь сайн дурын үйл ажиллагааны (СДҮА) хөгжлийн талаарх “Gore Volunteer Group meeting” уулзалт хэлэлцүүлэг улиралд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ улирлын ээлжит хэлэлцүүлэг 2013 оны 7 сарын 29-ний өдөр НҮБ-ын хурлын танхимд боллоо.

Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, UNV-ийн хөтөлбөрийн хариуцагч Нюн Жэ болон Сайн дурынхны байгууллагуудын сүлжээ, Austraining  International, Peace Korps, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Захиргааны санаачилга, VSO Mongolia байгууллагын төлөөллүүд оролцов.

Уулзалтын үеэр

Энэ удаагийн хэлэлцүүлгээр Сайн дурын үйл ажиллагааны хуулийн төсөл боловсруулах багийн ажлын явц, олон улс дахь сайн дурын үйл ажиллагааны зохион байгуулалт, дэд бүтцийн шилдэг туршлагуудын талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцлаа.

Мөн сайн дурын үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг нэг сарын хугацаанд боловсруулах ажлын хэсэг байгуулж, хэрхэн ажиллах талаар зөвлөмжийг гаргалаа.