Ерөнхий сайд Японд айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад ирэх есдүгээр сарын 11-14-нд албан ёсны айлчлал хийх ажээ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Цог Жавхлант Эзэн хаан Акихитод бараалхаж, Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийх юм байна.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /KEIDANREN/-ны удирдлага болон манай улсад хөрөнгө оруулах сонирхолтой японы томоохон компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.
Түүнчлэн Ерөнхий сайд Токиод байх хугацаандаа Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийнэ.