2013.08.22

Г.Батхүү: Манай хоёр хөрш хоорондоо транзит тээврийн хэлэлцээ хийхдээ Монголтой ярина гэсэн

“Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” сэдэвтэй эрдэм шинжилгээний хурал өчигдөр Төрийн ордонд боллоо. Хуралд УИХ-ын даргын 119 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, ШУА-ийн Олон улс судлалын их хүрээлэн, Кембрижийн сургуулийн Монгол, Ази судлалын төв, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны төлөөлөл оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа. Тэрбээр Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн бодлого, логистикийн бодлогыг боловсронгуй болгох ажлын хэсгийг ахалж буй ажээ.

-Олон жил яригдсан ч өнөөг хүртэл биеллээ олоогүй төмөр замыг тойрсон шүүмжлэлүүд энэ удаагийн хурлын гол сэдэв байлаа. Ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд та ямар тайлбар хэлэх вэ?

Манай ажлын хэсэг Монголоор өнгөрч байгаа транзит тээврийн бодлогыг тодорхойлж, эрх зүйн орчинг бүрдүүлье гэсэн зорилго тавиад бадгаа. Хоолойн тээвэр гэдЭг ойлголт Монголд байхгүй. Тэрийг яаж зохицуулах ёстой, ямар эрх зүйн орчинтой байх, аль яам хариуцах вэ, ямар стандартаар яаж, хаагуур холбогдох ёстой вэ гэдэг нь ойлгомжгүй хэвээр байна.

Мэдээж төмөр зам тэр тусмаа транзит тээврийн асуудлыг л бид ярьж байгаа. Түүнээс биш төмөр замын бодлого, тариф зэрэг нь одоогоор манай ажлын хэсгийн хамрах хүрээнд байхгүй. Бид Монгол Улс транзит тээврийн тэр дундаа төмөр зам бусад тээврийн урт хугацааны тодорхой бодлогыг УИХ-аар баталгаажуулж гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр олон улсын сүлжээнд холбогдоход хэцүү.

Яагаад гэвэл, бүх юм нь тодорхойгүй учраас олон асуудалтай тулгардаг. Жишээ нь, Монголоор явъя гээд бүх юмаа төлөвлөчихдөг. Гэтэл хэдэн жилийн дараа болиод, өөр бодлого явагдвал яах вэ гээд асуудлууд байна.

Төмөр зам, транзит, тээвэр бол урт хугацааны үнэ тариф бүх зүйлээ тохирч байж хийж өгөх хөрөнгө оруулалт, тэгж байж явдаг төсөл байгаа юм. Тиймээс УИХ тодорхой бодлого гаргая гэж байгаа. Бид энэ ажлыг хийхийн тулд хоёр хөрш, Европ болон Азийн олон оронтой ярина. Төмөр замтай холбоотой асуудлыг Монголын тал их ярьсан. Энэ нь сул тал байж. Гэхдээ тэр сул талыг давуу тал болгож ашиглах боломж бидэнд байна.

-Яаж тэр вэ?

Компанийн төлөөлөгчидтэй уулзаж, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд Токиод байх хугацаандаа Япон Улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзалт хийнэ гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Хуурай замыг Ази, Европтой холбосон хамгийн дөт зам Монголд л бий. Тийм учраас Хятад, Орос хоёр гүрэн хоорондоо транзит тээвэр, худалдаа, эдийн засгаа хөгжүүлэх том хэлэлцээр хийхдээ хүртэл Монголтой энэ асуудлыг ярина гэдгийг саяхны уулзалтуудын үеэр надад хэлсэн.

-Та өмнө нь ч төмөр замын бодлогыг тодорхойлох ажлын хэсэгт ажилласан. Яагаад энэ ажил өнөөг хүртэл гацаанаас гарахгүй байна?

-Тиймээ. Өмнөх Их хуралд би мөн л төмөр замын бодлогыг тодорхойлох ажлын хэсгийг ахалж байсан л даа. Энэ талаар бид нэлээд урт хугацаанд маргасан. Хэвлэл мэдээллээр шуугисан асуудал байсан.

Тэгээд шийдвэр нь гарсан. Шийдвэр нь зөв, буруу гэдгийг хэн нэгэн хүн дүгнэхэд хэцүү. Гэхдээ төмөр зам баригдах л ёстой.

-Яг хэзээ баригдах вэ?

Төмөр замаа барьж уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж, зах зээл дээр өрсөлдөх чадвартай, борлуулах сүлжээтэй болсон бол Монголд илүү давуу тал гарах байсан гэж би боддог

Төмөр зам баригдахгүй удаж байгаа нь үнэн. Би энэ талаар удаа дараа танилцуулж, Эдийн засгийн байнгын хороон дээр ч асуугаад байгаа. Төмөр замаа барьж чадалгүй таван жил болж байна.

Бид дэлхийн эдийн засгийн том хямрал, дотоод эдийн засгийн том уналтаас өмнө төмөр замаа барьж уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулж, зах зээл дээр өрсөлдөх чадвартай, борлуулах сүлжээтэй болсон бол Монголд илүү давуу тал гарах байсан гэж би боддог. Гэхдээ яах вэ. Шүүмжлэх бол амархан. Хийхэд тийм ч амархан ажил байдаггүй гэдгийг өөрөө мэдээд, ойлгож байна.

Тийм учраас одоо шүүмжлэхээс илүүтэй алдсан хугацаа, алдсан боломжоо хэрхэн нөхөх вэ гэдгийг ярих хэрэгтэй.

-Тэгвэл төмөр замын ажлыг юу тэгтлээ чөдөрлөөд байгааг тодорхой ярихгүй юу?

-Ямар ч намын гишүүн бай, хэн ч бай өөрөө сайхан амьдрах, улс орноо сайн сайхан байлгахыг л боддог. Гэхдээ тэр байр суурин дээр бид нэгдэж чадахгүй байна. Хэтэрхий улс төрөөс хамааралтай Засгийн газар.төрийн бодлого яваад байгаа юм. Аль нэгэн нам, төр барихаар хамаг юм өөрчлөгддөг. Хэн нэгэн сайд гарч ирэхээрээ бодлого нь өөрчлөгддөг биш, ядахдаа транзит тээвэр, төмөр зам дээр бид нар 50100 жилийн ирээдүйгээ хар;ан бодлого гаргая гэж байаа. Тэрнээс болоод л гацаад байгаа гэж болно.

Нэг засаг байгуулагдаад бүгдийг шинээр эхэлдэг, нэг сайд очоод л асуудлаа эхнээс нь тавьдаг байдал өөрөө улс орны хөгжлийг чөдөрлөөд байна. Хэн ч очсон "Чи үүнийг хийж чадах уу” гэж байж очдог. “Миний явуулж байгаа ажлыг үргэлжлүүлээд үр дүнд хүргэж чадах уу” гэдгийг тухайн хүнээс асууж байж л ажил албанд томилдог болмоор байна. Тэрнээс биш “Очоод чи юу хийх вэ” гэдэг биш. Очоод юу хийх вэ гэхээр бүх юмаа “0”-оос эхлэх ёстой байгаа юм.

Төмөр зам яагаад баригдахгүй байна гэдэг нь хариуцлагагүй байдалтай холбоотой гэж би үздэг.

-Чөлөөт бүсийн талаар яригдаад бараг арван жил болж байна. Энэ ажил мөн л урагшгүй байгаа нь ямар учиртай вэ?

-Тиймээ. Бид чөлөөт бүс гээд зарлачихаад бараг арван хэдэн жил болж байна. Гол нь худалдааг боловсронгуй, ахицтай болгох, амьдралын өртгийг хямдруулах, хангалтыг сайжруулах, бараа бүтээгдэхүүнээ үнэд хүргэхэд логистикийн асуудал маш чухал. Энэ дээр бид ажлын хэсэг гаргаж ажиллуулна.

-Тэгэхээр Богд уулыг тойрч тавигдах төмөр замын талаар яриад нэмэргүй гэж үү?

-Төмөр замын зураг төсөл, УИХ-ын шийдвэрүүд гарчихсан. Богд уулыг тойрч олон улсын нисэх онгоцны буудал, төмөр зам, олон улсын авто зам гурвын огтолцлол Хөшигтийн хөндийд байж, төмөр замаас агаарын тээвэр, агаарын тээврээс төмөр зам авто тээвэр рүү шилждэг, ийм хувилбар гаргах асуудлыг УИХ зөв гэж үзсэн. Яамны байр суурь ч энэ тал дээр нэгдсэн гэж ойлгодог. Яаж барих вэ, хаагуур баригдах гэдэг асуудал бол тодорхой. Одоо ганцхан төслийг хэрэгжүүлэх л ажил байна. Үүн дээр л бид цаг алдах ёсгүй.

-Нарийн царигтай төмөр зам Монголд илүү ашигтай байх тухай нэг хэсэгтээ шуугисан. Энэ асуудал юу болсон бэ?

-Цариг нь нарийн, ергөн байна уу гэдэг нь чухал биш Ямар царигаар тээвэрлэвэл, Монголд ашигтай юм бэ гэдэг нь л нэгдүгээр асуудал болоод байна.

Ер нь энэ чинь улс төр биш. Энэ бол ямар нэгэн хуучны социализмын үеийнх шиг үндэсний аюулгүй байдлын асуудал ч биш. Апь цариг нь өнөөдөр Монголд ашигтай вэ, тэр нь олон улсын зохицуулалтаар яаж зохицуулагдах вэ, тухайн орон нутагтай ямар тохиролцоонд хүрч байна гэдэг нь бидэнд чухал. Харин цариг бол дараагийн асуудал болчихоод байгаа юм. Хэт нарийн байна уу, өргөн байна уу хамаагүй. Бидэнд л ашигтай байх хэрэгтэй.

-Цаашид ямар бодлого барьж ажиллах вэ?
Хамгийн сүүлийн статистик мэдээн дээр тодорхой байгаа шүү дээ. Эдийн засаг 11.3 хувийн өсөлттэй байгаа хэдий боловч энэ өсөлт жигд биш байна.

-Өргөн уудам нутагтай, далайд гарцгүй байршилтай, Монгол орны хувьд бид аль болох л эх орондоо нэгдүгээрт транзит тээврийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт дотооддоо байгаа бүтээгдэхүүнээ үнэд хүргэж, дуртай зах зээл дээр нь гаргаж өрсөлдүүлж чаддаг болох гэсэн ийм л хоёр бодлогын үүднээс төмөр замын асуудал цаашид явах ёстой. Нөгөө талаар төмөр замын бодлого бүс нутгийн хөгжлийн асуудалтай хамааралтай байх ёстой.

Одоо ганцхан Улаанбаатараар дайрч, Замын-Үүдээр гарсан зам биш. Энэ мэт хоёр, гурван зам барьж, хооронд нь холбож байж л Монгол Улсын хөгжилд ахиц гарна. Жишээлбэл, Кызылээр орж ирж байгаа төмөр замыг бариад, цааш нь баруун бүс нутгийн аймгуудыг холбочих юм бол нефть, бүтээгдэхүүний үнэ хямдарна. Тухайн бүс нутагт байгаа бараа, үйлчилгээний үнэ ч хямдарна. Тэр бүс нутаг дахь бараа, үйлдвэрлэгдэж буй уул уурхайн болон бусад бүтээгдэхүүн зах зээл дээр гарах боломж нэмэгдэнэ.

Энэ мэт хаалгуудыг нээх хэрэгтэй байна. Тэнд ийм юм байхгүй учраас орон нутгийн иргэд Улаанбаатар руу их нүүж, хүндрэл учирч байна. Үүнээс илүүтэй тухайн бүс нутаг хөгжихгүй байна. Тэнд байгаа байгалийн баялаг зах зээл дээр борлогдохгүй байна. Амьдралын өртөг нь өндөр. Үүнтэй холбоотойгоор тухайн бүсэд амьдрах сонирхолтой хүмүүсийн тоо ч багасах юм.

-МАН-ын зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага тавиад байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

Үнэхээр хэлэлцэх асуудал байгаад, хуралдуулах шаардлагатай гэж үзвэл хуралдах л ёстой. Ер нь ярилцахад буруу юм байхгүй шүү дээ.

Улс орны эдийн засаг хүндэрсэн, төсөв улайсан тухай МАН-ын зүгээс хэдэнтээ мэдээлсэн. Бодит байдал ямар байна вэ?

Хамгийн сүүлийн статистик мэдээн дээр тодорхой байгаа шүү дээ. Эдийн засаг 11.3 хувийн өсөлттэй байгаа хэдий боловч энэ өсөлт жигд биш байна. Барилгын материалын үйлдвэр, барилга барих түвшинд өсөлт сайн гарсан. Яагаад гэвэл, найман хувийн моргейж зарлаад 1,5 тэрбум төгрөгөөс хөрөнгө оруулалт хийсэн.

Тэгээд ч худалдан авагчид нь одоо бэлэн байгаатай холбоотой. Тэрнээс барилга байнга борлогдоно гэж байхгүй шүү дээ. Гол нь бид бусад салбарынхаа хөгжлийн асуудлыг сайн тодорхойлох хэрэгтэй байна.