Д.Амгалан: Боловсруулалтын түвшинг нэмбэл тээврийн зардал багасна
Хоёр хөрштэйгөө тохирч чадвал европын зах зээлд гарах боломжтой
Эрдсийн бүтээгдэхүүний экспортын тээвэр ложистик, хилийн боомтын дамжин өнгөрөх чадварын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар “Монголчехметалл” ХХК-нийн захирал Д.Амгалантай ярилцлаа.
-Жоншны салбарын хувьд тээвэр, ложистикийн асуудал нь ямар байдалтай байдаг вэ. Нүүрсний зардлын 40 хувийг тээвэр эзлээд байна. Жоншин дээр байдал ямар байна?
Жишиг үнэтэй л холбоотой асуудал. Учир нь одоо борлуулж буй жоншны татварыг боомтны үнээр нь бодит байдлаар нь авдаггүй. Гадаад буюу тухайлбал Хятадаас Америк руу нийлүүлж буй тэр боомтыг шууд хуулбарлаж, тооцож байгаа нь гараагүй зардлыг жоншны үнэд тооцож байгаатай ялгаагүй.
Учир нь бид зөвхөн урд хилийн боомт буюу Эрээн, эсвэл Наушекийн нөхцлөөр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Жишиг үнээ цаашид дайран өнгөрөх тээврийн зардал буюу Эрээнээс Тяньжин хүртэлх зардлыг хасч тооцох нь зүйтэй.
Баяжуулсан жонш, флорит
Хэрвээ тэгэхгүй бол Америк, Хятадын үнэтэй ногдох нөөц ашигласны төлбөрийг авбал жижиг компаниуд зардлаа нөхөж чадахгүйд хүрнэ. Одоогийн байдлаар жоншны нийт зардлын 15 хувийг нөөц ашигласны төлбөр эзэлж байна.
Өнөөдөр ашигт малтмалын хуулиар 5 хувь, борлуулж буй үнээсээ 9,5 хувиар татвар төлөхөөр байгаа. Гэтэл энэ тоо өсөөд 15 хувийг нөөтын төлбөрт өгч байгаа. Эхний хагас жилийн байдлаар жонш олборлолтын хэмжээ нэлээн буурсан. Эхний таван сард “Монголросцветмет” ХХК, “Монголчехметалл”ХХК хоёр л жоншийг тодорхой хэмжээгээр гаргаж, бусад жижиг газрууд маш бага хэмжээтэйг гаргасан.
-Боомт дээр тээврийн зардал нь ямар байгаа вэ?
Яг одоогийн байдлаар тонн тутамдаа 15-20 хувь ногдож байгаа юм. Зардал нь 15-20 хувиар өссөн гэсэн үг.
-Зардлыг хэдэн хувиар бууруулах боломжтой вэ?
Уг нь хятадын америкийн боомт дээр жонш 300 доллар. Тэгвэл эрээнээс тэньжин хүртэл 78-80 долларын зардал жишиг үнэд илүү тооцогдож байна гэсэн үг.
-Дэд бүтцийн асуудал дээр уул уурхайн компаниуд төр засгийг дэмжлэг үзүүлэх ёстой хэмээн үзэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
Төр засгийн зүгээс бодлогоор аль боомт дээр үнээ тооцох вэ гэдгээ тогтоох нь чухал. Хоёрдугаарт далайд гарцгүй орны хувьд хоёр хөрштэйгөө тохирч, нутаг дээгүүр нь дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх, тарифыг багасгах хэрэгтэй. Хэрвээ энэ биелвэл томоохон нүүрс, хүдэр
Эрээн боомтын төмөр замын ачилтын хэсэг
олбордлогчдод маш чухал хэрэгтэй.
Хятадын нутгаар дамжаад шууд европын зах зээлд гаргахад жижиг жонш олборлогчдын хувьд хэцүү асуудал. Тээврийн хувьд төмөр замын гарц, чиглэлүүд нэг их нөлөө байхгүй. Яагаад гэвэл бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад өчүүхэн бага хэмжээтэй учраас жоншинд тусгайлан тээврийн байдал, чиглэлүүдийг ярих нь оновчтой биш.
-Жоншны салбарын хувьд илүү нэмүү өртөг шингэсэн, баяжмал гаргахад хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
Хичнээн боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлэхийн хэрээр тээврийн зардал багасна. Ачих ачаа нь багасна гэсэн үг.
Жоншны салбарын хувьд дараагийн шатны бүтээгдэхүүн буюу баяжмал үйлдвэрлэлтийг хийж байна. Өнөөдрийн байдлаар 14-15 баяжуулах фабрик ашиглалтад орсон.
Ингээд эцсийн бүтээгдэхүүний боловсруулалтын асуудал өнгөрсөн оны сүүлээс нэлээн хүндрэлтэй болсноос химийн үйлдвэрлэлийн түүхий эд гаргах чиглэл рүү явах шаардлага зүй ёсоор тавигдсан. Учир нь Хятад сүүлийн жилүүдэд жонш үйлдвэрлэлээ хорь дахин нэмэгдүүлсэн. Тэгэхээр бид зах зээлээ цохиулахгүйн тулд баяжмалаа шинэ түвшинд гаргаж, хайлуурын хүчил, фтор луу гаргах шаардлагатай. Үүнийг салбарын хэмжээнд нухацтай үзнэ.
-Жоншийг одоогийн байдлаар Оросод нийлүүлж байгаа. Өөр зах зээл гарах боломж байна уу?
Жонш нь харьцангуй хямд үнэтэй бүтээгдэхүүн. Хэрвээ хоёр хөршөөр дайрч гуравдагч зах зээлд хүргэнэ гэвэл тээврийн зардлыг дийлэхгүй. Оросын нутгийг 6000-7000 км дайрахад тээврийн зардал маш их гарна. Хятад бас их хүндрэлтэй. Иймд хоёр хөрштэйгөө аль болохоор тохиролцох л шаардлагатай.
Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэчихвэл борлуулах хэмжээ харьцангуй хямдраад, бүтээгдэхүүний байдал дээрдэнэ. Тиймээс түвшинг дээшлүүлэх талаар салбарын хэмжээнд арга хэмжээ авах шаардлагатай.