БШУ-ы сайд Л.Гантөмөр
2013.08.29

Хувийн цэцэрлэгүүдийг дэмжиж ажиллана

Ийгл телевизийн Халуун сэдэв нэвтрүүлгээр “Цэцэрлэгийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ” сэдвийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд бодлогын дэмжлэг үзүүлэх үү? гэдэг асуудлыг салбарын сайдаас тодрууллаа.

БШУ-ы сайд Л.Гантөмөр:

Энэ жил улсын хэмжээнд хувийн хэвшлийн 105 цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлт гаргаснаас 62 нь энэ хичээлийн жилээс эхэлнэ. Ондоо багтаад 105 цэцэрлэг хүүхдүүдээ аваад эхэлбэл 10 мянга орчим хүүхдүүдийн асуудал шийдэгдэнэ.

Хувийн цэцэрлэгүүдийг урсгал зардал, тогтмол санхүүжилтээс гадна Эдийн засгийн яам болон Монголбанктай ярьж буй нэг зүйл бол цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хүмүүст санхүүгийн сайн эх үүсвэр шийдэх асуудал саналын түвшинд яригдаж байна.

Цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй хүмүүст санхүүгийн сайн эх үүсвэр шийдэх асуудал яригдаж байна.

Тухайлбал, хувийн цэцэрлэг сургууль байгуулах гэж буй, байгуулсан хүмүүст зориулсан хямд санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх боломжийг судалж байна.

Цаашид хувийн цэцэрлэгээ дарамталж, шахдаг биш, чөлөөтэй үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлдэг, сургалтын арга зүй технологи талдаа улсын цэцэрлэг сургууль дээр явуулж буй үйл ажиллагаатай адил үйл ажиллагааг яамнаас явуулах төлөвлөгөөтэй байгаа гэлээ.

Цэцэрлэгийн хувьд нийт 200 тэрбум төгрөгийн хэрэгцээ байгаа бөгөөд энэ нь эцэстээ Эдийн засгийн яамны шийдвэрээс хамаарах болоод байна. Хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах зөвшөөрөл олгоход БШУ-ы яамнаас хүнд суртал үзүүлэхгүй гэдэг байр суурийг сайд илэрхийллээ.