Монгол Улс сэргээгдэх эрчим хүч импортлох боломжтой
УИХ-ын гишүүн, Эрчим Хүчний Яамны Сайд М.Сономпил
2013.09.05

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч импортлох боломжтой

Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн арвин нөөцтэй. Тэр дундаа нар, салхи, ус, газрын гүний д.улаан зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөц арвин байгааг эрдэмтэн судлаачид тогтоосон.

Энэ оны нэгдүгээр сард Эрчим хүчний сайд М.Сономпил Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн /ОУСЭХА/ III ассамблейд оролцох үеэрээ тус агентлагтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар “Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.

Манай улсын одоогийн нөөцийг судлан нэмэгдүүлэхэд Япон улсын зүгээс тусламж дэмжлэг үзүүлэх санал тавьсан тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн  сайд илтгэлдээ дурдсан юм.

Мөн Монгол Улстай адил далайд гарцгүй орон сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэн экспортлох туршлагаас хуваалцаж байлаа. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлснээр цаашлаад Зүүн хойд Азийн бүс нутагт нийлүүлэх боломжтойг гадны мэргэжилтнүүд онцолсон юм.