Эрх баригч намын удирдлагатай уулзлаа
Монгол Японы харилцааны тухай лекцийн үеэр Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.09.12

Эрх баригч намын удирдлагатай уулзлаа

Япон улсад айлчлал хийж буй Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сонирхолтой уулзалтуудын нэг нь өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүндэтгэн Японы эрх баригч, Либерал Ардчилсан намын удирдлага өдрийн зоог барьж, намынхаа төв байранд урьж Монгол орны тухай, Монгол Японы харилцааны тухай лекц уншиж өгөхийг хүссэн юм.

Монгол Японы харилцааны тухай лекцийн үеэр

Япон улсад гадаад орнуудын төр засгийн тэргүүнүүд олон удаа айлчилж байсан ч эрх баригч намын төв хороон дээр очиж лекц уншиж байсан нь анх удаа болж байгаа учир Ерөнхий сайдын айлчлалыг онцгойлон үзэж, өндөр ач холбогдол өгч байгаа талаар судлаачид онцолж байлаа.

Ерөнхий сайд  Н.Алтанхуяг  “Монгол Улсын эдийн засгийн төлөв, Монгол-Японы харилцаа” сэдвээр лекц уншсан бөгөөд уг арга хэмжээнд Засгийн газар, Парламентын гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөгчид зэрэг 800 гаруй хүн уригдан оролцлоо