Өндөр хүчдэлийн шугам барихад Японы талтай хамтарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын Япон Улсад хийж байгаа албан айлчлалын хүрээнд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт болон Японы Аж үйлдвэр, худалдааны Яамны харьяа Шинэ технологи, үйлдвэрлэлийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Курота Кенжи нар дөнгөж сая /2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14.55 цагт/Токио хотноо Монгол Улсын Эрчим хүчний Яам, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн Яамны шинэ эрчим хүч, үйлдвэрлэлийн технологийн байгууллагын /nedo/ хоорондын өндөр үр ашигтай, алдагдал багатай цахилгаан дамжуулах, түгээх систем нэвтрүүлэх тухай хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийг 2013 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Япон Улсын Байгаль орчны Яам, Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжлийн Яам хооронд байгууллаа
Санамж бичиг нь 2013 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Япон Улсын Байгаль орчны Яам, Монгол Улсын Байгаль орчин ногоон хөгжлийн Яам хооронд байгуулсан хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулагдаж байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд Оюутолгой, Цагаан суврага чиглэлд 220 кв-ийн өндөр хүчдэлийн алдагдал багатай, үр ашиг өндөртэй 160 км хос шугам татах бөгөөд зардлыг Японы талаас санхүүжүүлэн 2014 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээн авах, ашиглалтад хүлээн авсаны дараа хоёр шугамын алдагдлыг харьцуулан үр ашгийн хэмжээг тодорхойлох, цаашид бусад орон нутагт ашиглах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.