МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.07.29

Х.Амгаланбаатар: Эрчим хүчний салбарын бэрхшээлийг иргэдэд үүрүүлэхгүй

Цаг хөтөлбөрийн энэ удаагийн Зочны цагаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцож байна.

Үйлдвэрчний эвлэл сүүлийн үед ямар ажил хийж байна бэ?

МҮЭХ-ны ээлжит бус их хурал 6 сад хуралдсан хурлаас хойш хоёр сар их хурлынхаа шийдвэрийг яаж хэрэгжүүлэх бэ? гэсэн ажлын зөвлөгөөн хийж дууслаа.

Мөн ирэх 9 сард он дуустал МҮЭХ-ноос бүх шатны байгууллагын хэмжээнд ямар асуудал руу анхаарлаа хандуулах бэ гэдэгт бэлтгэл ажил хангаж байна. Тодорхой чиглэлд тооцоо судалгаа хийж, хөдөө орон нутгаар очиж ҮЭ-ын байгууллагад, гишүүдийнхээ саналыг сонсох ажил зуны улиралд хийгдэж байна.

Найман сарын нэгнээс удахгүй цахилгаан дулааны үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр цахилгааны үнэ нэмэхээр цалин нэмэх шаардлагатай. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?

Мэдээж ҮЭ-н хувьд аливаа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх иргэдийн орлого буурахад дуртай биш. Гэхдээ цахилгаан дулааны алдагдал хэрээс хэтэрсэн жилдээ 60-с дээш тэрбумын алдагдалтай байна. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбар хэр зэрэг ажиллаж, ямар үр дүнтэй байсан гэдгийг тодорхойлж байгаа хэрэг.

Айл өрхийн цахилгааны тариф

Цахилгаан дулааны үнийг улс төржсөн байдлаар нэмэгдүүлдэг, бууруулдаг зарим үед олон жилийн турш зах зээлийн бус аргаар барьдаг байдлаар эрчим хүчний үнийг, тухайн салбарыг барьж байсан учир өнөөдөр энэ асуудал тэсрэлт байдлаар гарч ирж байна. Гэхдээ цахилгааны алдагдлыг хэрэглэгчид нуруун дээрээ үүрэх ийм байдалд хувирч байна.

Уг нь бол зах зээлийнхээ системд аливаа салбарын алдагдлыг тухайн салбар үүрэх ёстой байдаг.  Манайд бол бэрхшээлтэй асуудлыг ард иргэд үүрдэг бичигдээгүй хууль бий. Эрчим хүчний салбарын үнэ тарифыг МҮЭХ хэрэгжүүлэх бодлогын хувьд дэмжиж байгаа. Салбарыг үр дүнтэй хэвийн явуулаад үнэ тарифын асуудал байгаа. Хэрэгжүүлэх арга хэмжээнд хөгжлийн томоохон алхам хийгдэж байгааг харж болно.

Нэгдүгээрт хэрэглээний байдалд хяналт тавьж, уул уурхайн салбарын эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх алдагдлыг барагдуулж байгаа нь маш зөв. Ахуйн хэрэглэгч амьдралын наад захын хоол унд үзэх хэрэгцээг залгуулдаг учир нэмэгдүүлэх шаардлагагүй гэдгийг дэмжиж байгаа. Өнөөдөр 150 кв-аас доош хэрэглээтэй аль өрхийн 60 гаруй хувийг эзэлж байгаа.

Энэ үнийн өсөлт нь нийт иргэдэд ирэх ачаалал багатай гэж харж байгаа. Гэхдээ анхаарах зүйл бий. Дулааны суурь үнэ гэж бий болсон хэрэглээгүй байсан ч суурь үнийг төлөх асуудал. Энэ нь төлөх болсон шалтгааныг ард иргэдэд бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй.

Дараа нь цахилгааны үнээс болж аль өрхийн амьдралд бага хэмжээний ачаалал ирнэ үүнийг бууруулах талаас нь анхаарах хэрэгтэй. Үүний тулд цалин тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Хүний худалдан авах чадварыг хамгаалах ёстой. Тиймээс МҮЭХ-ноос үүнийг судалж байгаа.

9 сарын нэгнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянга болох ёстой. Энэ бас аль өрхийн амьдралд хүрэлцэхгүй гэж ярьж байна. үүнд яаж анхаарах бэ?

Мэдээж өмнөх жилүүдийн нэмэгдэлтэй харьцуулахад хангалттай боловч өнөөгийн байдалд хангалттай биш. Тиймээс удахгүй санал тавина энэ үед засгийн газар болон ажил олгогчид уян хатан хандах болов уу гэж бодож байна. Бага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ аваад хөдөлмөрлөж байгаа иргэдэд цахилгаан дулааны үнэ ачаалал болж ирнэ.

Тоолуур

Тиймээс  цалин орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн үүнээс болж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тохиолдол урд нь байсан. Тиймээс эрчим хүчний зохицуулах хорооноос зарим нэг тооцоо оруулж ирсэн. тэр нь цахилгаан дулааны үнэ нэмэгдэхэд зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тооцоог гаргасан.

Үүнийг хараад миний зүгээс тооцож байгаагаас өндрөөр барааны үнэ нэмэгдвэл хариуцлагыг хүлээх эзнийг тодорхойлохыг хүссэн. Бүр тодруулж хэлбэл засгийн газрын төлөөлөл хариуцлага хүлээх юм. Тиймээс бид болон, ШӨХТГ хамтран бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хатуу хяналт тавих болно. Үүнд бид хамтрах бэлтгэлээ хангаж байна.

Иргэдийн дунд ээлжийн амралт авах гэсэн боловч хуулийн дагуу амраахгүй байна гэж гомдоллож байна. тэгэхээр ажлын ямар ч амралтгүй ажиллаж байгаа иргэдэд хуулиар яаж амрах ёстой байдаг. Өдөрт хичнээн төгрөг тооцож авах ёстой байдаг талаар мэдээлэл өгөөч.

Ээлжийн амралттай холбоотой зохицуулалт хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг. Өнгөрсөн жилээс хойш энэ талын гомдол нэмэгдэж байгаа. Ээлжийн амралт олгохгүй байх маргаан хувийн хэвшил үйлчилгээний чиглэлийн байгууллагад түлхүү гарч байна. Ээлжийн амралтын тухай зохицуулалтыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлд авч үзэх ёстой.

Манай ээлжийн амралт дундаж хэмжээнд явагддаг. Хамгийн гол нь хуулийн хүрээнд заагдсан дагуу амралт эдлүүлэх хэрэгтэй. Амралтгүй ажиллуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд үүнд анхаарч ажиллах ёстой. Хувь хүн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой.