МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2013.07.29
Цахилгаан дулааны хүрэлцээгүй байдлаас болж цахилгааны үнийг нэмэхээр боллоо
Хэрэглэгчийн эрчим хүч ашигласан төлбөр 20 орчим хувь, уул уурхайн компаниудад цахилгааны үнийг 40 хувиар нэмнэ. Эрчим хүчний хэрэглээ ингэж өсөх болсон шалтгаан нь аж үйлдвэржилт нэмэгдсэнтэй холбоотой юм.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Иргэд цахилгаан дулаандаа хэмнэлт гаргана гэж бодохгүй байгааг өөрчлөх зорилготой хэмнэлтийн бодлого авч хэрэгжүүлж байгааг дэмжиж байна. Өдөржин цахилгаан асаалттай байдаг хэрэглэхгүй байгаа цахилгаан хэрэгслийг унтраадаг байх хэрэгтэй. Гэхдээ үнэ өсгөх ачааллыг иргэдэд үүрүүлж болохгүй. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байхад бүх талаас нь анхаарч ажиллана" хэмээн хэллээ.