Япон-Монголын эдийн засгийн хорооны төлөөлөгчдийн уулзалтын үеэр
2013.09.12

Япон-Монголын эдийн засгийн хорооны төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хоёр дахь өдрийн өглөө Япон Монголын Эдийн засгийн хорооны төлөөлөгчидтэй өглөөний цай уулаа.

Уулзалтад Монголын талаас айлчлалд оролцож байгаа гишүүд, Японы талаас Япон-Монголын Эдийн засгийн хорооны дарга, “Иточү” корпорацийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ё.Кобаяши, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү, Японы ЭЗҮХЯ-ны Зүүн хойд Азийн худалдааны бодлогын газрын дарга М.Иванага, Японы

Япон-Монголын эдийн засгийн хорооны төлөөлөгчдийн уулзалтын үеэр

ГХЯ-ны Хятад, Монголын хоёрдугаар хэлтсийн дарга Ю.Арима, “Сүмитомо” корпорацийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ш.Сасаки, “Иточү” корпорацийн Ашигт малтмал, металлийн компанийн ерөнхийлөгч И.Накамүра,“Мицүбиши” корпорацийн Төмөрлөг, ашигт малтмалын хөрөнгө оруулалтын хэлтсийн гүйцэтгэх захирал К.Нишиүра нарын хүмүүс оролцлоо.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол-Японы хувийн хэвшлийн зөвлөлдөх 6-р уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсаныг дурьдаад, уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаагаа хэллээ. Мөн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад айлчилснаас хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, хөрөнгө оруулалт, яриа хэлэлцээрийн олон ажил хийгдэж байна гэлээ.