Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцана
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн
2013.09.23

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцана

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болно. “Хангарьд” ордонд болох Шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл удирдан явуулна.

Зөвлөгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НМХГ, НЗЦГ, өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас мэдээлэл өгөх аж.

Мөн Олон улсын ахмадын өдөр угтан зохион байгуулж байгаа ажил, Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд мал аж ахуй хөгжүүлэх бүс нутаг дэх мал, гэрийн тэжээвэр амьтдын намрын ээлжит вакцинжуулалт хэрхэн явагдаж байгаа зэрэг зарим асуудлаар холбогдох албаныхан танилцуулга хийх юм байна.