С.Баярцогт: Олон улсад гаргахыг хүлээвэл Таван толгойн  хувьцаа илүү үнэд хүрнэ
С.Баярцогт: УИХ-ын гишүүн
2011.12.01

С.Баярцогт: Олон улсад гаргахыг хүлээвэл Таван толгойн хувьцаа илүү үнэд хүрнэ

УИХ-ын гишүүн С.Баярцогттой ярилцлаа.
-Ирэх оны улсын төсөв тулгамдсан ямар асуудлыг шийдсэн бэ?
-2012 оны төсөв бол 2008 онд байгуулсан хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхэд бүрэн чиглэлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн төсөв боллоо. Анх төсөв өргөн барихад зарлагын хэмжээ өндөр байна гэсэн шүүмжлэл гарсан. ОУВС, Дэлхийн банкны зүгээс ч зарлагын өсөлтөд шүүмжлэлтэй хандсан. Мөнгөний бодлогыг батлахад ч ихээхэн хүндрэлтэй байх болно гэсэн асуудал сөхөгдсөн. Тиймээс МАН, АН-ын бүлгээс гарсан ажлын хэсгүүд Засгийн газартай хамтарч ажилласны үр дүнд төсвийн зарлагыг 800 орчим тэрбумаар, санхүүжүүлэх эх үүсвэрийг 105 тэрбум төгрөгөөр бууруулж баталлаа. Үүнийг хийхдээ бид Монголбанкны тавьсан төсвийн зарлагыг нэг их наядаар танавал инфляцыг нэг оронтой тоонд барьж чадна гэсэн хүсэлтийг харгалзан үзсэн. Нөгөөтэйгүүр, дэлхийн өндөр хеөжилтэй орнуудад төсөвтэй холбоотой эдийн засгийн хүндрэлүүд бий болж эхэллээ. Энэ нь өөрөө дэлхийн эдийн засагт  нөлөөлөх магадлалтай учир болгоомжилж орлогоо 600 орчим, зарлагаа 900 орчим тэрбум төгрөгөөр бууруулав. Энэ өөрчлөлтүүдийг хийхдээ иргэдийнхээ орлогыг нэмэх, эдийн засгийн өсөлтөө хангах асуудлаа авч үлдэж чадсан ухаалаг төсөв болсон гэдгийг хэлье.
-Иргэдийн орлогыг нэмэх чиглэлд ямар алхмууд хийсэн бэ?
-Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53 хувиар нэмнэ. Зөвхөн цалин дээр л хугацааны хувьд ергөн барьсан төслөөс бага зэрэг өөрчлөгдөж ирэх оны дөрөвдүгээр сарын 1, аравдугаар сарын 1-нд тус бүр нэмэхээр зохицуулсан. Цалин, тэтгэврийн нэмэлтэд нийтдээ 400 орчим тэрбум төгрөг зарцуулах болохоор инфляц дэгдэхгүй байх ёстой гэсэн зарчим барьсан юм, Нийгмийн даатгал болон тэтгэмжээс олгодог тэтгэврийг 53 хувиар нэмэх асуудлыг оны эхний хагаст багтааж шийднэ.
Өөрөөр хэлбэл, гуравдугаар сарын 1, тавдугаар сарын 1-нд нэмнэ гэсэн үг.
Төсөвтэй уялдуулж шийдсэн бас нэг асуудал бол иргэдэд амласан 1.5 сая төгрөгийг бүрэн олгож дуусгах шийдвэрийг гаргалаа. Энэ шийдлийг гаргахдаа УИХ-ын 39 дүгээр тогтоолтой уялдуулсан. Өөрөөр хэлбэл, иргэддээ 500 мянган төгрөгийг бэлнээр, нэг сая төгрөгийг нь бэлэн бусаар олгоно. Ингэхдээ нэг сая төгрөг хүртэлх үнийн дүн бүхий Таван толгойн хувьцааг олгох юм. Иргэд хувьцааг олон улсын зах зээлд IPO хийхээс өмнө мөнгө болгоё гэвэл Засгийн газарт эргэж худалдах боломж нээлттэй. Үүнийг шийдэхийн тулд улсын төсөвт 400 тэрбум төгрөг суусан. Мөн компаниудад санал болгосноор дахиад 1.5 их наяд төгрөгийг мөнгөжүүлэх боломжтой. Ингэснээр хувьцааг мөнгөжүүлэх 1.9 их наяд төгрөг байгаа гэсэн үг. Харин иргэд хувьцаагаа олон улсын хөрөнгийн зах зээлд гарахыг нь хүлээвэл илүү үнэтэй болох учраас хадгалж болно. Хоёр нам амлалтаа давуулан биелүүлж байна ч гэж болно.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.