МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.10.01

НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхий шүүмжлэлд үг хэллээ

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхий шүүмжлэлд үг хэллээ.

Түүний мэдэгдлээс хамгийн анхаарал татсан хэсэг нь бүс нутагт төдийгүй олон оронд нэр нөлөө байр сууриа өргөжүүлэн тэлж НҮБ-ын хамгийн идэвх санаачилгатай үр бүтээл өндөртэй ажилла байгаа Монгол улсыг 2015 онд болох НҮБ-ын хүний эрхийн гишүүнээр сонгохыг дэмжих хүсэлтийг НҮБ-ын гишүүн орнуудад хандад уриалсан явдал юм.

Төрийн тэргүүн өөрсдийн оронд тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжтой байлаг. МУ-ын Ерөнхийлөгч итгэлийн эхний хэсэгт дэлхий дахинд анхаарал татсан асуудлаар МУ-ын байр суурийг илэрхийлсэн.

Жил бүр 70 гаруй  сая хүн амьжиргааны доод төвшнөөс дундаж давхаргад дэвшин орж, мянганы хөгжлийн зорилтууд олон тэрбум хүний аж байдлыг дээшлүүлсэн, дэлхийн хэмжээнд ядуурлыг бууруулах зорилт хэрэгжиж зарим газарт товлосон хугацаанаасаа ч өмнө биелэж байгаа. гэхдээ дараах асуудлуудыг нэн даруй шийдэх ёстойг онцолсон юм.

МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдөр дэлхий нийтэд 200 гаруй сая хүн эрхэлсэн ажилгүй, 50 гаруй сая хүүхэд суралцах сургуульгүй, найман хүн тутмын нэг нь өлсгөлөн амь зууж байхад жил бүр 900 америк долларыг зэр зэвсэгт зарцуулж байна. Энэ хөрөнгө мөнгөний багахан хэсгийг ч гэсэн боловсрол эрүүл мэндийн салбарт зарцуулах боломжтой.

Мөн уур амьсгал хоёр хувиар нэмэгдэхэд аюул тулгарах эрсдэлтэй байна. үйлдвэрлэлийн хүрээнд дэлхий нийтийн хэрэглээ нь манай гаригийн хүчин чадлаас хэдийнэ давж нөөц баялаг шавхагдаж хүн төрөлхтөнд ноцтой аюул тулгарч байна. Энэ бүгдийг нэн даруй шийдэх шаардлагатай болжээ” хэмээн хэллээ.