2013.10.01

Ж.Эрдэнэбат: Өөрчлөлт, шинэчлэл гэдэг үзэл бодлоо бусдад тулгахыг хэлэхгүй

Намаа шинэчилж, их хурлаа хуралдуулах шаардлагын дагуу МАН-ын бага хурал өнгөрсөн наймдугаар сард хуралдсан. Бага хурлаас их хурлын товыг 10 дугаар сарын сүүлээр байхаар тогтсон. Намын 24 дүгээр их хурлын төлөөлөгчдийг сонгох журмын дагуу 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд төлөөлөгчдийг сонгох ажил анхан, дунд шатны байгууллагад болох юм байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэдэг өөрийн үзэл бодлыг бусдад тулгахыг хэлэхгүй. Бид нэг зүйл гаргаж ирж байхад, өөр цаана нь гаргаж ирж буй хүмүүс байна. Мөн гишүүд, дэмжигчид байна. Эдгээр хүмүүс МАН-ыг яаж шинэчлэгдээсэй гэж харж, хүлээж байгаа вэ. Энэ хүлээлтийг, харж буй зүйлийг бид тэднээс авах ёстой.

Өөрчлөх шийдвэрийг намын удирдах дээд байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлэж, дагаж хэрэгжүүлдэг журамтай.

Эндээс хамгийн оновчтойг нь сонгон их хурлаар хэлэлцээд энэ хувилбараар явах нь зүйтэй гэдэг шийдвэрээ эрх барих дээд байгууллагаараа гаргах ёстой. Өөрчлөлт явагдаасай гэж хүлээж буй намын гишүүд дэмжигч, бусад хүмүүс ч бий. Бид шаардлагатай бол өөрчилнө. Өөрчлөх шийдвэрийг намын удирдах дээд байгууллагаараа хэлэлцэн шийдвэрлэж, дагаж хэрэгжүүлдэг журамтай гэлээ.

МАН-ын даргаар хэн сонгогдох бол гэсэн хүлээлт нийгэмд бий. Одоогийн байдлаар төрд МАН-ыг төлөөлөн хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд нар өрсөлдөхөөр болж, байр сууриа илэрхийлээд байна.  

Харин намын залуучуудын байгууллагаас УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг намын даргад, гишүүн асан Ж.Сүхбаатарыг Ерөнхий нарийн бичгийн даргад зүтгүүлэх зорилготой байгаа юм.