Ахмадуудаа хүндэтгэн хийсэн ажлаа тайлагналаа
Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
2013.10.02

Ахмадуудаа хүндэтгэн хийсэн ажлаа тайлагналаа

Олон Улсын Ахмадын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Хангарьд ордонд Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудад ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хотын дарга ахмадуудаа хандан “Нийслэл хотыг цогцлоон бүтээх энэ их ажлыг гардаж хийсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний хийж бүтээсэн зүйл хэрхэн үр дүнгээ өгч, үргэлжлэн байгааг танилцуулахыг зорьсон юм. Та бүхэндээ баярын мэнд хүргэхийн хамт эрүүл энхийг хүсэн ерөөе” гэлээ.

Хийсэн ажлын тайланг сонссон ахмадууд сэтгэл хангалуун байсан бөгөөд, хотын шинэ удирдлагуудад олон сайхан санал санаачилгыг хэллээ.

Жил бүрийн энэ өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ахмадуудаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Хийсэн ажлын тайланг сонссон ахмадууд сэтгэл хангалуун байсан бөгөөд, хотын шинэ удирдлагуудад олон сайхан санал санаачилгыг хэлж байсан юм.