"Ерөнхий сайдын 30 минут" уулзалтын өмнө кино үзүүлнэ
"Ерөнхий сайдын 30 минут" уулзалт
2013.10.03

"Ерөнхий сайдын 30 минут" уулзалтын өмнө кино үзүүлнэ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй 30 минутын уулзалт хийдэг билээ. Уламжлал ёсоор "Ерөнхий сайдын 30 минут" уулзалт өнөөдөр 12:30 цагт болно.

Харин энэ удаад ерөнхий сайд уулзалтаа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт байгуулагдсан Кино танхимд хийх аж. Уулзалтын өмнө буюу 12.00 цагт тус танхимд “Төрийн түүхийн товчоон" кино сонирхуулах юм байна.