2013.10.03

Ашигт малтмалын хуулийн төслийг энэ намар хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар төмөр замын царигийн асуудлыг хэлэлцээд орхисон. Экспортын чиглэлийн төмөр замын царигийн асуудлыг 2013 оны намрын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм.

Тэгвэл энэ удаагийн намрын чуулганаар төмөр замын царигийн асуудлыг хэрхэн ямар байдлаар хэлэлцэх талаар холбогдох эх сурвалжуудаас тодрууллаа.

Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо батална.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогоо батална. Газрын тосны тухай хуулийг хэлэлцүүлж батална. Ээлжит чуулганаар барьсан гурван хуулийг ярилцана гээд таван хууль.

Үүнийг хэлэлцүүлж байгаад чуулганы төгсгөл рүү оруулах төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл биш. Өөрчлөлт оруулах, тулгамдсан хэдэн асуудлыг шийдэх чиглэлтэй байгаа гэлээ.