2013.10.08

С.Ганбаатар гишүүн 42 сая ам.долларын зээл авах асуудалд болгоомжлов

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж гишүүд дэмжсэн юм.

Санал хүсэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлснээр энэ асуудлыг дахин хэлэлцэв. Энэ үеэр С.Ганбаатар гишүүн зээл авах асуудалд болгоомжилсон юм.

Учир нь Дөрөвдүгээр цахилгааны станцын үр ашгийг дээшлүүлэхэд Японы талаас 42 сая ам.долларын зээлийг 40 жилийн хугацаатайгаар 0,3 хувийн хүүтэйгээр авч, тус станцыг өгөөжтэй болгохоор шийдвэрлэж байгаа юм байна.

20 сая ам.доллараар хэрэгжүүлэх энэ төслийг 42 саяар авч байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ зээлийг эхний 10 жилээс нь төлж эхлэх юм. Харин С.Ганбаатар гишүүн "Энэ зээл монголчуудын хойч үед өр болж үлдэнэ. Тиймээс 20 сая ам.доллараар хэрэгжүүлэх энэ төслийг 42 саяар авч байхыг үгүйсгэхгүй. Харин манай талаас шинжээчдийн дүгнэлт хийсэн эсэх"-ийг тодруулж, их хянуур хандаж байсан юм.

Харин ажлыг хэсгийнхэн олон улсын хувьд нээлттэй тендер зарлах учраас асуудал байхгүй гэдэг хариултыг өгч байсан юм. Гишүүдийн хувьд дээрх гэрээний зөвшилцөх асуудлаар санал хураахад дэмжсэнээр санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэв.