2013.10.10

МҮЭХ багш нарын цалингийн системд өөрчлөлт оруулна

МҮЭХ-ноос багш нарын цалингийн системд өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн БЗД-ийн 122 дугаар цэцэрлэгт очиж сургалтын орчин болон цалингийн асуудлаар багш нарын санал бодлыг сонсчээ.

Тус цэцэрлэгт л гэхэд багш нар хоёр дахин их ачаалалтай ажилладаг ч цалин мөнгөний тухайд хоёр дахин бага авч байгаагаа ҮЭ-ийнхэнд учирлажээ.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Хүний ажиллаж буй хөдөлмөрийн нөхцөлийг улсын хэмжээнд тогтоох хэрэгтэй.  Тухайн хүн өдрийн найман цагийн хэдийг нь ямар нөхцөлд ажиллаж буйг тогтоох нарийвчилсан үзлэгийг хийлгэх шаардлага харагдаж байна.

Хөдөлмөрийн нөхцөлийг улсын хэмжээнд тогтоох хэрэгтэй.

Цэцэрлэгийн багш нартай уулзахад нэг ангид 30,40 хүүхэдтэй зэрэг ажилладаг. Мөн үндсэн ажлаас гадна цэвэрлэгээ гээд янз бүрийн давхар ажил хийж байгаа гэлээ.

Нэг багшид дээд тал нь 25 хүүхэд оногдох ёстой гэж заасан ч үнэндээ багш нарын ачаалал хэдийнэ хоёр дахин нэмэгдээд байна. Гэтэл цалин хөлс нь хэвээрээ байгааг өөрчлөх цаг болсон гэж МҮЭХ үзлээ.