2013.10.10

Цалин, тэтгэвэрт 200 тэрбум төгрөг төсөвлөжээ

Засгийн газраас 2014 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Өөрөөр хэлбэл Засгийн газар ирэх онд орлого 6.8 их наяд, зарлага долоон их наяд төгрөг, төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх төслийг боловсруулсан байна.

Сангийн сайд Ч.Улааны мэдээлснээр уг төсөлд цалин тэтгэврийг нэмэхэд зориулж 200 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Харин өнөөдрийн байдлаар хэдэн хувиар, Хэзээнээс цалин тэтгэврээ нэмэх нь тодорхойгүй байгаа аж.