Даатгалын нэгдсэн шуурхай алба нээгдлээ
Авто СОС даатгалын нэгдсэн шуурхай алба
2013.10.11

Даатгалын нэгдсэн шуурхай алба нээгдлээ

Авто СОС даатгалын нэгдсэн шуурхай алба Улаанбаатар хотын зургаан дүүрэгт хуваарилагдан 24 цагийн туршид тээврийн хэрэгсэлтэй холбоотой даатгалын тохиолдолд даатгуулагчдад түргэн шуурхай үйлчилч өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Тус компани нь Монгол улсын даатгалын тухай хууль, жолоочийн даатгалын тухай хуульд заасан даатгалын шуурхай албаны үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2012 оны 03 сард байгуулагдан ажиллаж эхэлсэн.

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Монголын Даатгагчдын холбооны гишүүдийн хурлын шийдвэрээр тус компанийн 60 хувийг худалдан авч өнөөдрийн байдлаар 16 даатгалын компаниас 11 даатгалын компанитай хамтран ажиллаж байгаа билээ.

Холбооны дэргэд нэгдсэн шуурхай албаны үйлчилгээг эхлүүлсэн цагаас компанийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орон, шинээр хөрөнгө оруулалт хийж өргөтгөснөөр одоогоор дуудлагын төв маань 70003000 дугаарын утсанд найман шугамаар зэрэг дуудлага хүлээн авч байна.  

Даатгалын дуудлага

Шуурхай албаны бие бүрэлдэхүүнд 16 дуудлагын мэргэжилтэн, найман тээврийн хэрэгсэл дуудлагын таван оператор 24 цагийн турш даатгалын тохиолдлын дуудлагыг хүлээн авч байна. Улаанбаатар хотод ослын дуудлага өдрийн дунджаар 2012 онд 37 байсан бол 2013 онд 70 болж өсчээ. Ажиллаж эхэлснээс хойш 9 сарыг хүртэл нийт 303130 дуудлага хүлээн авч ажилласан байна.

2012 оны 3 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгалын тохиолдолд нийт 30130 дуудлага хүлээн авч ажилласан бөгөөд  2012 онд өдрийн дундаж дуудлагын тоо 37 байсан бол 2013 онд 70 болтлоо өссөн байна.