Сайд гэр бүлийнхээ нэрэмжит тэтгэлгийг гардуулав
Дөрөв дэх удаагийн тэтгэлэгийг “Газарчин” дээд сургуулийн оюутан Ц.Билэгт, МУБИС-ийн оюутан С.Пүрэвсүрэн, ЭМШУИС-ийн оюутан Б.Уянга, ХААИС-ийн оюутан Б.Цогзолмаа, “Этүгэн” дээд сургуулийн оюутан Д.Ганчимэг нарт олголоо.
2013.10.14

Сайд гэр бүлийнхээ нэрэмжит тэтгэлгийг гардуулав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Увс аймгийн Малчин сумаас Улаанбаатар хотод суралцаж байгаа, амжилтаараа үе тэнгийнхнээ манлайлсан таван оюутанд ажил бүр гэр бүлийнхээ нэрэмжит тэтгэлэг олгодог. Дөрөв дэх удаагийн тэтгэлэгийг “Газарчин” дээд сургуулийн оюутан Ц.Билэгт, МУБИС-ийн оюутан С.Пүрэвсүрэн, ЭМШУИС-ийн оюутан Б.Уянга, ХААИС-ийн оюутан Б.Цогзолмаа, “Этүгэн” дээд сургуулийн оюутан Д.Ганчимэг нарт олголоо.

Энэ тэтгэлгийг Малчин сумын оюутнуудыг амжилттай суралцаж, цаашдаа нутаг орондоо хэрэгтэй мэргэжилтэн болж төлөвшихөд нэмэр болгох зорилгоор анх санаачилснаа Ерөнхий сайд хэлээд, нийт 20 оюутан энэхүү тэтэглэгт хамрагдсныг дуулгалаа.  

Тэтгэлэг авсан оюутнуудад хандаж хичээл сурлагадаа шамдаж сайн мэргэжилтэн болохоос гадна амьдрах ухаанд суралцаж, зөв хүн болж төлөвшихийг Ерөнхий сайд захилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.