Голомт Банк нь ажилчдынхаа саналаар 2012 оны Шилдэг ажил олгогч байгууллагаар шалгарлаа.
2013.06.18

2012 оны шилдэг ажил олгогч байгууллага шалгарлаа

Эрхэм хүндэт Уншигчдаа, 

Монголын Бизнесийн Зөвлөл (BCM) нь Mongolia Talent Network болон Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимтэй хамтран зохион байгуулсан “Оны шилдэг ажил олгогч-2012” шагналын эздийг та бүхэнд танилцуулахдаа баяртай байна.

Голомт Банк нь маш том амжилт гаргаж,ажилчдынхаа саналаар 2012 оны шилдэг ажил олгогч байгууллагаар шалгарлаа. Голомт Банкны ажилчид нь байгууллага болон компанийхаа удирдлагуудыг бүрэн дэмждэг гэдгээ харууллаа.

Судалгааны дүнгээс үзэхэд ажилчид нь удирдлагаасаа бүрэн дүүрэн дэмжлэг авч мөн тушаал ахих боломжуудыг нь бий болгож өгдөгт сэтгэл хангалуун байдаг байна. Голомт Банк нь Монгол Улс дахь тэргүүлэх 4 банкны нэг бөгөөд Бодь Группын харъяалал байгууллага юм.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Бизнесийн Зөвлөлийн дэмжлэгтэйгээр Монголиа Талент Нетворк компаний зохион байгуулж буй судалгаанд Голомт Банкнаас 400 орчим санал ирүүлсэн байна.

Бид ажилтнуудынхаа нийгмийн асуудалд байнга анхаардаг ба тэдэнд зориулан олон хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Голомт Банкны Хүний Нөөц Хариуцсан Захирал компанийнхаа соёл болон стратегийн талаар ийн танилцууллаа: “Манай банкны ажилтнуудыг хамгийн ихээр урамшуулж өгдөг гол хүчин зүйл бол тухайн ажилтан нь өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр цаашид мэргэшин ажиллах боломжийг олгож өгсөн ажлын орчин, хамт олон, урт хугацаанд тогтвортой ажиллах хөшүүрэг болсон албан тушаалын өсөлтийн бодлого, тасралтгүй сургаж хөгжүүлэх бодлого мөн ажилтнуудын цалин хөлс, урамшуулал, нийгмийн халамжийн бодлогууд зэрэг олон төрлийн хоорондоо уялдаа холбоо бүхий цогц арга хэмжээний  үр дүн гэж үзэж байна.

Бид ажилтнуудынхаа нийгмийн асуудалд байнга анхаардаг ба тэдэнд зориулан олон хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлдэг. Жишээлбэл: Ажилтнуудад хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгох, олон жил тогтвортой ажилласан ажилтнуудад банкны хувьцаа эзэмшүүлэх, Тэтгэврийн ууган сангийн гишүүнээр элсүүлэх, зуслангийн байраар хангах” гэх мэт.

Хувь хүний ахин дэвших, удирдан манлайлах түлхүүр боломжуудыг бүрдүүлсэн компаниудаар Вагнер Азиа ХХК болон Хас банк зэрэг бусад шилдэг компаниуд шалгарсан байна.