МБЗ-ийн Хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ
"МБЗ-ийн Хөл Бөмбөгийн цом 2013" тэмцээнийг 7 сарын 6-нд зохион байгуулна.
2013.06.18

МБЗ-ийн Хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ

Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн танаа,

Өнгөрсөн онд бид МБЗ-ийн 5 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “МБЗ-ийн Хөл бөмбөгийн цомын аварга шалгаруулах тэмцээн”-ийг анх удаа  амжилттай зохион байгуулсан. Бид энэхүү спортын арга хэмжээг жил болгон хэрэгжүүлэхээр болсон бөгөөд "МБЗ-ийн Хөл Бөмбөгийн цом 2013" тэмцээнийг 7 сарын 6-нд 5 дугаар дунд сургуулийн талбайд зохион байгуулах гэж байна.  

Тэмцээний ерөнхий журам:

-Бид гишүүдээс анхлан хандсан байдлаар нь 10 багийг 6 сарын 28-ны дотор бүртгэж баталгаажуулна (Бүртгэлийн хураамж: 1 баг 250,000 төгрөг) 

-Бүртгүүлэхдээ багийн тоглогчдын овог, нэр, болон тухайн байгууллагад  ямар албан тушаал эрхэлдэг болохыг дурдах бөгөөд тоглогчдын тоо 11 болон түүнээс их байж болох ч талбай дээр хаалгач ороод 9 тоглогч тоглолтод оролцоно.

Жич: МХБХ-ны өсвөр, залуу, насанд хүрэгчдийн лигийн багт тоглодог мэргэжлийн тоглогчдыг оруулахгүй. 

-Тэмцээн 12 багийн хооронд хэсэгт хуваагдах байдлаар явагдах бөгөөд хэсгээс шалгарсан багууд шигшээ тэмцээнд өрсөлдөнө.

МХБХ-ны өсвөр, залуу, насанд хүрэгчдийн лигийн багт тоглодог мэргэжлийн тоглогчдыг оруулахгүй.

-Тэмцээнд оролцох багуудыг 7 сарын 1-нд бүх гишүүдэд албан ёсоор зарлах бөгөөд 7 сарын 4-нд багийн ахлагч, шүүгчдийн оролцоотой техникийн зөвлөгөөнийг хийж хэсэгтээ таарч тоглох багуудыг сугалаагаар шодож оноолтыг гаргана.

МБЗ-ийн Хөлбөмбөгийн цом 2013 тэмцээнд шалгарч эхний 3 байранд орсон багууд болон тэмцээний шилдэг тоглогч, шилдэг хаалгачийг шалгаруулан цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Бид энэхүү арга хэмжээг ивээн тэтгэж, хамтран ажиллах нэг түншийг урьж байгаа бөгөөд МБЗ-өөс ивээн тэтгэлтийг урамшуулсан тусгай багцыг санал болгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг otgoo@bcmongolia.org хаягаар болон 99197985, 317027 утсаар холбогдож  авна уу.