Ерөнхийлөгчид Уильям Хэйг бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Уильям Хэйг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлж, төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буйд баяр хүргэлээ.
Цааш нь Уильям Хэйг хэлэхдээ “Биднийг халуун дотноор угтан авсанд талархаж байна. Энэ онд Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй. Энэ чухал мөчийг ашиглан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөгжлийн шинэ шатанд гаргах таатай боломж байна.
Их Британи Ази-Номхон далайн орнуудтай дипломат харилцаагаа өргөжүүлж, Монгол Улс ч Британи улстай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тал дээр ахиц дэвшил гаргах болсонд таатай байна” гэв.
Уулзалтын эхэнд ноён Уильям Хэйг Монгол Улсын Ерөнхийлөгчид төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буйд баяр хүргэлээ.
Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол Улс бол нээлттэй улс орон. Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт болон бусад асуудлаар бидэнд хандахад үргэлж нээлттэй хүлээн авч, олон нийтэд нээлттэй хэлэлцэж шийдэх болно.
Хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой асуудлууд мөн энэ зарчмаар шийдэгдэнэ. Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт өнөөдөр хүнд бэрх үетэй тулгараад байгаа. Гэвч ойрын жилүүдэд дахин дордохгүй улам сайжирна гэдэгт бид итгэлтэй байна” гэв.
Уильям Хэйг хэлэхдээ “Дэлхийн хамгийн нээлттэй эдийн засагтай улс орнуудын нэг, хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн таатай орчныг бүрдүүлж чадсан Их Британийн туршлагаас харахад аль болох нээлттэй байж, хөрөнгө оруулагчдыг илүү их мэдээллээр хангах нь хамгийн оновчтой шийдэл байдаг.
Хөрөнгө оруулагчид Монголын хууль журмыг хүндэтгэж, олон нийтэд нээлттэй байж, хүний эрхийг дээдлэх ёстой.
Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан төр, засгийн үйл ажиллагаа, хөрөнгө зарцуулалтыг олон нийтэд нээлттэй байлгах арга технологийг бид Монголын Засгийн газартай хуваалцаж байгаа” гэв.
Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй. Гэхдээ хөрөнгө оруулагчид Монголын хууль журмыг хүндэтгэж, олон нийтэд нээлттэй байж, хүний эрхийг дээдлэх ёстой. Монгол Улс хоёр том хөрштэй хиллэдэг.
Гэхдээ бид хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдад чухал ач холбогдол өгдөг. Гэхдээ бидний энэ сонирхлыг буруугаар ашиглаж болохгүй. Монголчууд бид хариуцлагатай уул уурхайг эрхэмлэнэ” гэв.