“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр
2013.10.18

“Ерөнхий сайдын 30 минут”-ын гол сэдэв БНХАУ-д хийх албан ёсны айлчлал байлаа

Сүүлийн таван жилд аймаг, орон нутагт хийгдсэн улсын төсвийн хөрөнгө оруулалт Чингис бондын хөрөнгөөс хоёр дахин илүү буюу 3,2 тэрбум доллар байна. Гэсэн ч дорвитой бүтээн байгуулалт өрнөөгүй талаар даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг”-аар ярьсан.

ТҮЦ машины хэрэглээ өдрөөс өдөрт өсч байна. Өнгөрсөн зургадугаар сараас 18 цэгт ТҮЦ машин ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 34 мянган иргэн хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа гэхчлэн 43 мянга гаруй үйлчилгээ аваад байна. Цахилгаан эрчим хүчний төлбөрөө хийх, хэвлэл захиалах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний лавлагаа авах зэрэг үйлчилгээ нэмэгдлээ.

Төрт ёсны 2222 жилээ энэ онд тэмдэглэн өнгөрүүлж буйг бэлгэдэн 222 200 дахь зочноо хүлээн авч баяр хүргэсэн болон ирэх долоо хоногт

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ зэрэг мэдээллийг пүрэв гариг бүрт сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулдаг  “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

Хэвлэлийнхэн энэ уулзалтаар Хятадын айлчлалын талаар сонирхож, Ерөнхий сайд хариулахдаа:

Хоёр орны стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурна. Энэ нь манай хоёр орон ямар салбарт хамтран ажиллахаа тодорхойлох чухал баримт бичиг. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд хэлэлцээ хийнэ, бизнес эрхлэгчдийн уулзалт болно” гэсэн мэдээллийг өглөө