Архитай тэмцэгч
Монголчууд бид нийгэм даяараа тэмцээд дарж чаддаггүй архи хэмээх нэг дайсантай. Харин үүний эсрэг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ тэмцэхээр шийдсэн бололтой. Эрхэм гишүүн бүр архины хяналтын тухай хууль боловсруулах гэнэ.
Харин уг хуулийг батлуулахад учирч байгаа саадыг тэрбээр «Нөгөө л лобби, янз бүрийн бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөж байна. Ялангуяа УИХ дотор энэ хуулийн хэрэгжилтийг эсэргүүцсэн гишүүд цөөнгүй байна» хэмээсэн байна.
Гэхдээ тэрбээр «Бид яагаад архи уугаад байна вэ? гэдэг шалтгаан нөхцөлийг гаргаж ирэх ёстой болохоос шинж тэмдэгтэй нь тэмцэх ёсгүй» гэв. Ямартай ч энэ хуулийг санаачлан батлуулах гэж байгаа гишүүд ганцаардахааргүй боллоо.