Эрүүл мэндийн даатгалын хуульд заалт нэмэхийг хүсэв
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд тодорхой заалтуудыг нэмэх шаардлагатай байна гэдгийг мэдээллээ.
Тэдний үзэж буйгаар эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлөх гурван хүн орох ёстой.
Даатгуулагчийг төлөөлөх чадавх бүхий улсын хэмжээний бүтэцтэй, гурван талт улсын хэлэлцээрт орох эрхтэй ҮЭ-ийн гурван хүн байх шаардлагатай гэв.
Улсын гурван талт хэлэлцээр дунд шатандаа явж байна.
Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар «Манай зүгээс өөрийн хорооны гишүүдийг оруулснаар хуулийн явц болон иргэнийг төлөөлж ажиллах нь илүү болно гэж үзэж байгаа.
Улсын гурван талт хэлэлцээр дунд шатандаа явж байгаа бөгөөд шаардагдах материалаа боловсруулж байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Эрдэнэ нар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг тус тусдаа боловсруулж уг хуулийн төслийг удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байгаа» гэдгийг хэллээ.