Францын Гадаад хэргийн сайд айлчилна
Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиу
2013.10.25

Францын Гадаад хэргийн сайд айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын  Монгол Улсад  хийх албан ёсны хоёр хоногийн айлчлал өнөөөдөр эхэлнэ. Монгол Улс, Франц улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон ч үүнээс хойшхи хугацаанд өндөр хэмжээний айлчлал тийм олон байгаагүй юм байна. Энэ удаагийн айлчлал нь тус улсаас Монгол Улсад Гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Франц Улсын Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийх гэнэ.

Франц Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал нь Монгол Улс, Франц Улстай  улс төрийн итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлэх эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.