Хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас аваарай
Нийслэлийн Засаг даргын “Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/606 тоот захирамжаар нийслэлийн Төр захиргааны байгууллагуудыг иргэдэд нээлттэй ажиллаж, гаргасан шийдвэр, тогтоол, захирамж, төсвийн зарцуулалт, гадаад, дотоод зардлын тайланг албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн.
Захирамжийн дагуу нийслэлийн 152 хорооноос анх удаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо албан ёсны цахим хуудастай болж, иргэддээ улам ойртлоо.
Сайтад өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсгийн байцаагч зэрэг шаардлагатай утасны жагсаалтыг байршуулжээ.
Иргэн та энэ хороонд амьдардаг бол эсвэл тус хорооны тухай мэдээлэл авахыг хүсвэл www.4khoroo.sbd.gov.mn цахим хуудсанд нэвтэрч, тус хорооны болон СӨХ-ны хийж буй ажил,
төрийн үйлчилгээний мэдээлэл, үйлчилгээ авахын тулд ямар бичиг баримт бүрдүүлж хаана очих зэрэг хэрэгцээт мэдээллээ авах боломжтой.
Мөн тус сайтад өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсгийн байцаагч зэрэг шаардлагатай утасны жагсаалтыг байршуулсан байна.