Нийслэлийн шинэчлэл нэг жилд
Нийслэлийн шинэчлэл нэг жилд танилцуулж байна.
2013.10.29

Нийслэлийн шинэчлэл нэг жилд

Иргэний танхим байгуулж иргэдийн оролцоог нэмэгдүүллээ

Нийслэл, 9 дүүрэг, 34 хороонд “Иргэний танхим” шинээр байгуулан, нийт 73 удаа хэлэлцүүлэг явуулж, 6400 гаруй иргэн хамрагдлаа. Нийслэлийн удирдлагаас гарах шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгадаг болов.

Өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх иргэд хүлээн авах төвтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд иргэдийн өргөдөл, санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг нэгж байгуулснаар өргөдөл гомдолд хариу өгөх хугацаа 14 хоног болж, шат дамжлага багаслаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтмол ажиллагаатай боллоо

НИТХ-ын ээлжит хуралдааныг сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт хуралдуулахаар тогтоожээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/ нь 2012 оны 7 дугаар сарын 09-нд анхдугаар хуралдаанаа хуралдуулж, Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийг шинэчлэн баталсан юм.

Дэгийн дагуу НИТХ-ын ээлжит хуралдааныг сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт хуралдуулахаар тогтоож, 2012 оны 7 дугаар сарын 9-нөөс 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нийт 3 удаа ээлжит бус хуралдаан, 12 удаа ээлжит хуралдааныг хуралдуулж, 45 тогтоолыг батлан гаргажээ.

Эрүүл аюулгүй байдлын индекстэй боллоо

Улаанбаатар хот эрүүл, аюулгүй байд­лын индекстэй болсноор дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрэх нэг боломж бүрдэнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан­баатар хотын Захирагчийн санаа­чилгаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй ор­чинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, амьд­рах орчин, нийгмийн ялгаатай байдлыг бууруулах, бүх шатны төрийн байгууллагын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулах зорилгоор эрүүл аюулгүй байдлын индексийг боловс­рууллаа.

Улаанбаатар хот эрүүл, аюулгүй байд­лын индекстэй болсноор дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүрэх нэг боломж бүрдэх юм. Эрүүл аюулгүй байдлын индексийг бод­логын 4 хүрээгээр матриц үүсгэн, харь­цуу­лан жиших, хэрэгжилтийг хангах зорил­гоор үйл ажиллагааны явцыг илтгэх 49 үр дүнгийн 17 үзүүлэлтээр гаргасан юм.

Нээлттэй Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 08-нд “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” 606 тоот захирамжийн дагуу хотын удирдлагын гаргаж байгаа аливаа шийдвэрийг хоёр хоногийн дотор олон нийтэд мэдээлдэг болов.

НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжууд www.ulaanbaatar.mn сайтаар 48 цагийн дотор мэдээлэгддэг болс­ноос гадна нийслэлийн удирдлагууд гадаад томилолтын тайланг ил тодоор олон нийтэд хүргэдэг боллоо.
www.ulaanbaatar.mn

Ахмадуудаа халамжийн тохилог сууцанд амьдруулна

“Ахмадын орон сууц” хөтөлбөрийг НИТХ-ын 2013 оны 5 дугаар сарын 9-ний хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Орон сууц нэн шаардлагатай байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ир­гэн, цаашилбал моргейжийн зээл авах нөх­цөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлд үзүүлэх томоохон дэмжлэг болох “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын өргөн барьсны дагуу НИТХ-ын 2013 оны 5 дугаар сарын 9-ний хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

“Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгж­сэнээр ахмад настан, хөгж­лийн бэрхшээлтэй иргэд, байгалийн даваг­дашгүй хүчин зүйлээс шалтгаалан орон гэргүй болсон иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөн түрээсийн гэрээгээр тохилог орон сууцанд амьдрах боломжтой болно.

Авто замын сүлжээг сайжруулах цогц арга хэмжээ авлаа

Замын хөдөл­гөө­ний хэт ачааллаас урьд­чилан сэргийлэх цогц арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд хөдөлгөөний ачаалал 20 хувиар буурсан. Замын хөдөл­гөө­ний дүрэм зөрчсөн 30508 үйлдлийг ба­римт­жуулан тор­гуу­­лийн мэ­дэгдэх хууд­саар 175.0 сая төг­­рөгийн тор­гууль ногдууллаа.

Зам талбайгаа угаадаг боллоо

Улаанбаатар хотын зам, талбайг угааж, тоос соруулах найман машинаар өглөө бүр 03.00-07.00 цагийн хооронд Чингисийн талбай Нарны зам, Нарны гүүр, Их тойруу, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний зам талбайн тоос шороог соруулж, угааж хэвшүүллээ.

Цэцгэн гоёлтой Улаанбаатар

Улаанбаатар хотод нийт 5000 м2 цэц­гийн мандал байгуулж, 21 гудамжны 13 000 м2 талбайг цэцэгжүүлэв. Энэ нь урьд жи­лүүдийнхээс 3-4 дахин их талбай юм.

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж УИХ-аар хуульчлан баталгаажуулав

Баянхошуу, Долоон буудал хотын дэд төв болно

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж. Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр дахин төлөвлөж хөгжүү­лэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын дэд төвийг шинээр байгуулах Азийн хөгжлийн банкны энэхүү төслийг НИТХ-аар хэлэлцэн дэмжиж одоо УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барихад бэлэн болоод байна. УИХ-аар энэхүү төслийг дэмжвэл ирэх хавраас ажлаа эхлүүлэх боломжтой юм.

Хотын захиргаа Баянхошуу руу нүүнэ

Нийслэлийн шинэчлэлийн баг СХД-ийн VI хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын за­хиргааны шинэ цогцолборыг барих бо­ломжтой гэж үзэн шийдвэр гаргалаа.

2013 оны зургаадугаар сарын 19-нд Ханын материалд барих хотын захиргааны шинэ цогцолборын шав тавилаа.

Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харьяа агентлагууд гэсэн дөрвөн блок барилгаас бүрдэх бөгөөд гадна орчны тохижилтыг давхар шийдсэн юм.

2013 оны зургаадугаар сарын 19-нд Ханын материалд барих хотын захиргааны шинэ цогцолборын шав тавьсан бөгөөд хоёр жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу хотын за­хиргааны шинэ цогцолбор барих аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх аван ажлаа эхлээд байна.

Гэр хорооллыг дахин төлөвлөж, хөгжүүлэх бүтээн байгуулалт эхэллээ

Гэр хорооллыг дахин төлөвлөж, амины тохилог орон сууц бүхий орчин үеийн шинэ хороолол болгон хөгжүүлэх шийдвэрийг гаргалаа.

УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий тө­лөв­лөгөөний дагуу Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, амины тохилог орон сууц бүхий орчин үеийн шинэ хороолол болгон хөгжүүлэх шийдвэрийг нийслэлийн шинэчлэлийн баг гаргалаа.

Гэр хорооллыг дахин төлөвлөж хөг­жүүлснээр хотын хамгийн тулгамдсан асуудал болох агаар, хөрсний бохирдлыг 30 орчим хувиар бууруулах боломжтой.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний 12 байршлыг НИТХ-ын 2012 оны хоёрдугаар сарын 28-ны хуралдаанаас тогтоосон бол дараагийн дахин төлөвлөлт хийх найман байршлыг НИТХ-ын Тэргүүлэгчид 2013 оны наймдугаар сард тогтоолоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг иргэдийн оролцоотойгоор нээлттэй сонгон шалгаруулж 14 аж ахуйн нэгж Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сон­гинохайрхан дүүрэгт ажлаа эхлэв.

Аюул далласан сурталчилгааны самбаруудыг буулгалаа

Зар сурталчилгааны байгууламжийг мэдээллийн болон зар сурталчилгааны бай­гууламж гэж ангилан хориглосон бүсийг тогтоолоо.

Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-ны хуралдаанаар Улаан­баатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сур­тал­чилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг хэлэлцэн баталлаа.

Энэхүү журам батлагдсанаар нийслэлийн гадна зар сурталчилгааны байгууламжийг мэдээллийн болон зар сурталчилгааны байгууламж гэж ангилан хориглосон бүсийг тогтоолоо.

Мөн хориглосон бүс болон замын хөдөл­гөөнд саад учруулж, жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлж буй рекламны самбаруудыг буулгаж, цэгцэллээ.

Улаанбаатар метро

Улаанбаатар метро нь Толгойтоос Амгалан хүртэл нийтдээ 14 өртөөтэй бөгөөд өртөө хоорондын зай нь 800-1500 метр байна.

Улаанбаатар метро төслийг НИТХ-аар хэлэлцэн дэмжин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн мэдүүлж зөвлөмж гарлаа. Улаанбаатар метро нь Толгойтоос Амгалан хүртэл нийтдээ 14 өртөөтэй бөгөөд өртөө хоорондын зай нь 800-1500 метр байх юм.

Улаанбаатар метро төсөл амжилттай хэрэгжсэнээр аялал жуулчлал эрчимтэй хөгжиж, жилдээ таван сая жуулчин хүлээж авч Монгол Улс аялал жуулчлалын өлгий эх орон болохоос гадна замын түгжрэл 20 хувь, агаарын бохирдол 30 хувиар буурч, 18 орчим километр замыг 30-хан минутад туулах боломжтой болно.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотын хэмжээнд эхний ээлжинд 89 байр­шилд бага сургууль барихаар төлөвлөжээ.

Хүүхдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй болгох зорилгоор бага сур­гуулийг гэрийнх нь ойролцоо барих ажлыг судлан, нийслэлийн эдийн засаг нийгмийн 2013 оны зорилтод энэ асуудлыг тусгаж баталлаа.

Улаанбаатар хотын хэмжээнд эхний ээлжинд 89 байр­шилд бага сургууль барихаар төлөвлөж, гэрээс нь 500 м-ийн радиус дотор 24 мянган хүүхэд суралцах боломж бүр­дүүлэхийг зорьж байна.

НИТХ-ын 2013 оны 5 дугаар сарын 9-нд болсон хуралдаанаар нийслэл хотод барих бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэлээ.

Сурагчдыг тусгай автобусаар тээвэрлэж эхлэв

Нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байна.

Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор сурагч­дын цүнхийг гэрэлтүүлэгчтэй болгож, сургууль болон цэцэрлэгийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавьж, хурд сааруулагч байрлууллаа.

Мөн алслагдсан сургуулийн сурагчдыг автобустай болгож, ХУД-ийн Буянт-Ухаа цогцолбор, ХУД-ийн аравдугаар сургууль, БЗД-ийн 102 дугаар сургуулийг сурагчдын автобустай болоход нь дэмжлэг үзүүлж, эхний гурван сарын түрээсийн мөнгө 30 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэлээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван дүүргийн төрийн болон хувийн өмчийн 33 сургуулийн 3424 сурагчдыг 104 автобусаар нэгдсэн зохион байгуулалтад оруулан тээвэрлэж байна. Мөн хүүхдийн автобусны тусгай марш­рут зохиож эхний ээлжинд Сонгино­хайрхан дүүргийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх маршрут гаргаж, туршилтаар явуулж эхэллээ.

Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын хэмжээ байршлыг тогтоолоо

НИТХ-ын 2013 оны 5 дугаар сарын 30-ны хуралдаанаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээг нарийвчлан тогтоолоо. Эдгээр газруудад хэсэгчилсэн ерөнхий тө­лөвлөгөө боловсруулж, инженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг цогцоор нь шийдэх юм.

Мөн 2014-2016 онд га­зар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус­гуулах замаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх ажлыг зохион байгуулна. Мөн орон сууцанд амьдарч байгаа ир­гэдэд тухайн орон сууцны доорх газрыг ногдох хувиар тооцон өмчлүүлэхээр судлан ажиллаж байна.

Нийслэлчүүдийн ундны усны нөөцийг баталгаажуулна

Туул, Тэрэлжийн бэлчрийн 4164 км.кв газар ну­тагт таван жилийн хугацаанд усан цогцол­борыг байгуулна.

Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-нд Ундны усны эх үүсвэр, урсацыг нь сайжруулах хүрээнд дагуул хотуудыг хөгжүүлнэ гэж тусгасан байдаг.

Энэхүү төлөвлөлтийн дагуу нийслэлийн удирдлагууд анх удаа Туул, Тэрэлжийн бэл­чирт хуралдаж, “Гадаргын усыг ашиглан усны нөөцийг нэмэгдүүлэх зорилго бүхий усан сангийн цогцолборыг Туул гол дээр байгуулах тухай” асуудлыг хэлэлцэн түүхэн шийдвэр гаргасан юм.

Энэ нь гадаргын усан цогцолбор бай­гуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх нарийвчилсан судалгаа, зураг төсөв, угс­ралтын ажлыг эхлүүлж, Туул, Тэрэлжийн бэлчрийн 4164 км.кв газар ну­тагт таван жилийн хугацаанд усан цогцол­борыг байгуулна.

Хүй долоон худаг “Монгол наадам” цогцолбор болно

361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8.5 км автозамыг шинээр ашиглалтад орууллаа.

Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тус­саны дагуу Хүй долоон худагт Монгол наадам цогцолбор барьж ашиглалтад оруулахаар НИТХ-ын тогтоол гарлаа.

Монгол наадам цогцолбор барих ажлын хүрээнд Хүй долоон худагт энэ жилийн баяр наадмаас өмнө бүтээн байгуулалтын ажлууд хийж, наадамчин олон цэвэр аюулгүй орчинд наадамлах нөхцөл бүрдсэн юм.

Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоон худагт хурдан морь барианы газарт 3000 үзэгчдийн зөөврийн суудлыг шинээр байрлуулж, хоёр үйл­чилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зог­соолыг хийлээ. Мөн 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8.5 км автозамыг шинээр ашиглалтад орууллаа.

Хотын зүүн бүсийн 50 мянган өрхийг дулаанаар найдвартай хангах станцын барилгын ажил эхэллээ

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэв.

2013 онд нийт 145.4 км урттай 44 авто зам, 368.7 у/м гүүр ашиглалтад оруулжээ.

Амгалангийн дулааны станц нь 348 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд ашиглалтад оруулснаар хотын зүүн хэсгийн 50 мянган өрхийг дулаанаар хангахаас гадна ойрын жилүүдэд шинээр нэмэгдэх дулааны хэрэглээг ч мөн хангах юм.

Станцыг байгаль орчинд ээлтэй, хамгийн сүүлийн үеийн технологийн дагуу барьж өндөр үр ашигтай, техник технологи суурилуулахаар төлөвлөж, ажлаа эхлээд байна.

Шинэ замтай-Улаанбаатар

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөний ачаал­лыг бууруулах зорилгоор энэ онд улс, нийслэлийн төсөв, Хөгжлийн банк, нийс­лэлийн замын сангийн хөрөнгө оруу­лалтаар 43 байршилд 88 төсөл, арга хэм­жээг хэрэгжүүлснээс тал гаруй хувь нь хуга­цаа­наа­саа өмнө дуусжээ. 2013 онд нийт 145.4 км урттай 44 авто зам, 368.7 у/м гүүр ашиглалтад оруулжээ.