Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Монголын алт” компаний бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
2013.10.23

Я.Санжмятав “Монголын алт” компаний бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнгөрөгч амралтын өдрүүдэд “Монголын алт” компаний бүтээн байгуулалтын төслүүдийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. 

Тэрээр МУ-ын засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Монголын алт” компаний хэрэгжүүлж байгаа Цагаан суваргын зэс молибединий хүдэр олборлон боловсруулах үйлдвэр, Хөх цавын шохойн ордыг түшиглэн барих цементийн үйлдвэр, Хийт бетоны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм. 

“Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр бүс нутгийн хөгжил хурдсах, үйлдвэрлэл ашиглалтад орсноор 1600 орчим ажлын байр шинээр нэмэгдэх, байгаль орчинд ээлтэй технологи нутагших, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт нэмэгдэх, Монгол улсын гадаад худалдааны тэнцвэр сайжрах зэрэг олон эерэг талууд бий болохоос гадна үндэсний боловсон хүчин өсөж хөгжих ач холбогдолттой” хэмээн компаний удирдлагууд энэ үеэр танилцуулж байлаа.

Мөн манай улс цементийн хэрэглээнийхээ 59 хувийг урд хөршөөс авдаг. Хөх цавын шохойн цементийн үйлдвэр ирэх оны 4-р улиралд ашиглалтанд орсноор энэ байдал эрс багасна. Энэ хэрээр цементийн үнийн огцом өөрчлөлт буурах төдийгүй, өртөг хямдарна гэж тооцсон байна.

Үйлдвэр хоногт 3000 тонн клинкер, жилд нэг сая тонн хуурай аргаар боловсруулсан цемент үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлд нийт 350 байнгын шинэ ажлын байр бий болно. Харин 2014 оны 4-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байгаа Хийт бетоны үйлдвэр хоногт 900м3, жилд 270 000 м3 хийт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай.

Цагаан суваргын зэс молибедины ордыг ашиглан баяжуулах үйлдвэр байгуулсанаар 1316 000 тонн зэсийн, 4 400 тонн молибединий баяжмал боловсруулахаас гадна 1128 шинэ ажлын байр бий болох бөгөөд уг орд нь 6 сая тонн зэс, 66 мянган тонн молибендин, 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй байна.

Хийт бетон үйлдвэр ашиглалтанд орсноор барилгын салбарт хэрэглэж байгаа чанарын шаардлага хангаагүй хөөсөн бетон, тоосгон зэрэг ханын дүүргэгч материалуудыг орлох бөгөөд ОУ-ын стандартад нийцсэн, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, дулааны алдагдалгүй эрчим хүчний хэмнэлттэй шинэ дэвшилтэт ханын материал үйлдвэрлэх боломжтой болно. Үүнийг дагаад орон сууцны үнэ ч буурах боломжтой гэлээ.

Харин Цагаан суваргын зэс молибединий ордыг ашиглан баяжуулах үйлдвэр байгуулсанаар 1316 000 тонн зэсийн, 4 400 тонн молибединий баяжмал боловсруулахаас гадна 1128 шинэ ажлын байр бий болох бөгөөд уг орд нь 6 сая тонн зэс, 66 мянган тонн молибедин, 16 сая тонн исэлдсэн хүдрийн нөөцтэй байна.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав дээрх танилцуулгыг сонссоны дараагаар “МАК-ын хэрэгжүүлж, байгаа томоохон төслүүдийн бүтээн байгуулалтанд оролцох нарийн мэргэжлийн боловсон хүчин манай улсад дутагдалтай байгаа. Тиймээс иргэдээ байнгын ажлын байртай болгох төслүүдийн бүтээн байгуулалтанд нарийн мэргэжлийн гадаад ажилчдыг дагалдуулж үндэсний мэргэжилтнүүдээ чадавхижуулах нь зүйтэй.

Мөн эдгээр бүтээн байгуулалтын үйлдвэрлэл ашиглалтад ороход түүхий эд болон бусад бүтээгдэхүүн үйлчилгээг бэлтгэн нийлүүлэгчдийг одооноос эхэлж чадавхижуулах асуудал ч давхар яригдах шаардлага бий болоод байна. Бүтээн байгуулалт хэр хурдацтай явагдана.

Тус компани өнгөрсөн хугацаанд 7000 орчим мэргэжилтэй ажилтан амжилттай бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлжээ.

Тэр чинээгээр иргэдийн маань байнгын ажлын байртай болох хоног хугацаа ойртож байгаа учраас аль болох бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хийж, төлөвлөсөн хугацаандаа үйлдвэрээ ашиглалтанд оруулах нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

Мөн тус компаниас өнгөрсөн хугацаанд 7000 орчим мэргэжилтэй ажилтан амжилттай бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлээд байгаа “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамтран ажиллаж, мэргэжилтэн ажилтнаа бэлтгүүлэх сонирхолтой байгаагаа энэ дашрамд илэрхийлж байлаа.

Ямартай ч уг төслүүдийн хүрээнд Дорноговь болон Төв аймагт ашиглалтанд орох гурван үйлдвэр баригдсанаар нийтдээ 1568 байнгын шинэ ажлын байр бий болох боломжтой байгаа нь тухайн бүс, орон нутгийн иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөхийн зэрэгцээ улсын нэгдсэн төсөв, эдийн засгийн салбаруудын өсөлтөд ч хувь нэмэр оруулах юм.