Хотын дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эздэд шагнал гардууллаа.
2013.10.30

“Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эзэд тодорлоо

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад олгох “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эзэд тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цом гардан авлаа. 

Энэ жилээс эхлэн,  нийслэлийн өдрөөр олгохоор болсон “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д  дөрвөн төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшсэн юм.

“Барилга, байгууламж” төрөлд “Вива сити” залуусын хороолол, “Ривер Гарден” хотхон, “Дүнжингарав” худалдааны төв, “Туушин” барилга, “Блю Мон” үйлчилгээний барилгууд нэр дэвшсэнээс  залуу гэр бүлийг хямд, тохилог орон сууцаар хангаж, орчны тохижилтийг бүрэн шийдсэн “Вива сити” залуусын хороолол,

Автозам, замын байгууламжийн бүтээн байгуулалт төрөлд “Тотал Инж” ХХК “Саппорогийн тойргоос Москвагийн гудамж- Үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвар” 5 шар хүртэлх 3,2 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил,  “Наранбулаг Хан” ХХК “Баянбүрдийн тойрог” 32-ын тойрог хүртэлх 1,7 км автозамын шинэчлэлт, “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын зам, 4 замын уулзвар”,

15 компанийн хамтарсан “Хүй 7 худаг”-т баригдсан 8,5 км автозам, 7000 автомашины зогсоол, 6 га бүхий үйлчилгээний талбайн ажил,  “Хурдны зам” ХХК Хайлааст, Орбит Тахилтын 7,1 км замын ажлууд нэр дэвшсэнээс Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулж, замын түгжрэлийг бодитоор бууруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан  “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын зам, 4 замын уулзвар, 

“Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр” төрөлд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг  “Монгол Фүүд” ХХК,  Авто замын хашлага, ус зайлуулах шугам лоткийн үйлдвэрлэл “Улаанбаатар БҮК” ХК, Хаягдал түүхий эд дахин боловсруулах  “Алтан оршихуй” ХХК,  “Ахуй мандал” үйлдвэр, Автозамын асфальтбетон хольцын  “Эрэл” ХХК, Автозамын асфальт бетон “Ялгуусан” ХХК үйлдвэрүүд нэр дэвшсэнээс

шинэ техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Авто замын хашлага, ус зайлуулах шугам лотк үйлдвэрлэлийн  “Улаанбаатар БҮК” ХК, “Дэд бүтэц, инженерийн байгууламж” төрөлд “Койка”-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл нь хоногт 20,000 м3 ус олборлох хүчин чадалтай хоёр ширхэг усан сан,

5,3 км дамжуулан шахах хоолой барьж байгуулсан ажил, “Вива сити” ХХК Хонгилын системийн ажил, “Мотор сервис” 100 айл Сэлбийн гол дээр баригдсан 58х2 урт метр 2 хос төмөр бетон гүүрийн шинэчлэлтийн ажлууд нэр дэвшсэнээс нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, ард иргэдийг ундны усаар хангахаар ажиллаж байгаа  

Шагнал гардуулах үеэр

“Койка”-ийн  буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл нь хоногт 20,000м3 ус олборлох хүчин чадалтай хоёр ширхэг усан сан, 5,3 км дамжуулан шахах хоолой барьж байгуулсан ажил шалгарч, “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ын эзэд боллоо.

Эдийн Засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж төсөл”, Япон улсын “Жей Эф И инженеринг копораци”-ийн гүйцэтгэсэн “Нарны гүүр” төсөл “Тусгай шагнал” хүртсэн юм.  

Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба,  Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн,  эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн  төлөөллөөс бүрдсэн ажлын  хэсэг болон олон нийтээс ирсэн саналыг үндэслэн шалгаруулсан юм.

Шалгарсан бүтээлүүд нь 2013 онд шинээр ашиглалтад орсон, үр дүн нь ард иргэдэд шууд хүрсэн,  тухайн бүтээн байгуулалт нь нийслэлийнхний аж амьдралд онцгой нөлөө үзүүлсэн, дэлхийн түвшний стандартыг нэвтрүүлсэн шилдэг бүтээлүүд юм.