Харвалтын дараа нөхөн сэргээх кабинет нээгдлээ
Монгол Улсын Засгийн гишүүн Эрүүл Мэндийн сайд Н.Удвал
2013.11.01

Харвалтын дараа нөхөн сэргээх кабинет нээгдлээ

Уламжлалт эмчилгээний Монгол, Солонгосын Дорнын анагаах ухааны төв эмнэлэг Нөхөн сэргээх шинэ кабинетийн нээлтийг өчигдөр хийлээ. Нээлтэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, КОЙКА байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч болон албаны бусад хүн оролцлоо.

Монгол Солонгосын Засгийн газар хоорондын гэрээгээр энэ төвийг 2001 онд байгуулжээ.

КОЙКА байгууллагаар дамжуулан нийт 450 мянган ам.долларын өртөг бүхий төслийг энэ төвд гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Медипис олон улсын байгууллага, Дэгү хотын Ханнүгийн их сургуулиас энэ төслийг хэрэгжүүлж нөхөн сэргээлтийн болон хөдөлгөөн заслын кабинетийг байгуулж үйлчлүүлэгчээ хүлээн авахад бэлэн болсон байна.

КОЙКА байгууллагаар дамжуулан нийт 450 мянган ам.долларын өртөг бүхий төслийг энэ төвд гурван үе шаттай хэрэгжүүлж байна.

Эрүүл мэндийн салбарын өнөөгийн зорилт нь нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг цогц байдлаар хөгжүүлэх явдал учраас нөхөн сэргээх эмчилгээний тасаг нээх нь цаг үеэ олсон үйл явдал боллоо гэж Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцлон хэлсэн.

Цус харвасны дараа тухайн өвчтөнд эмийн, сэтгэл заслын, нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай байдаг аж.

Саа саажилттай болон үений хөдөлгөөн хязгаарлагдсан өвчтөнд хөдөлгөөн заслын эмчилгээ хийхээс гадна хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжөөр үйлчлэх боломжтой боллоо. КОЙКА-гийн шугамаар энэ төвд Солонгосоос дөрвөн эмч, мэргэжилтэн ирж ажиллаж байна.