БНСУ-ын хүүхэд хамгааллын үйл ажиллагаатай танилцлаа
БНСУ-ын хүүхэд хамгааллын үйл ажиллагаатай танилцлаа
2013.11.05

БНСУ-ын хүүхэд хамгааллын үйл ажиллагаатай танилцлаа

Good Neighbors /Гүүд Нейборс/ ОУБ-аас зохион байгуулсан  БНСУ-ын хүүхэд хамгааллын болон, асрамжийн байгууллагын тогтолцоо, төрийн бодлого, үйл ажиллагаатай Монголын танилцах аялалын баг 2013 оны 10-р сарын 20-27-ны өдрүүдэд  томилолтоор ажиллаа.

Танилцах аялалын багийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай тэргүүлж ХТҮГ-ын МСМГ-ын дарга Ч.Эрдэнэбат, Нийслэлийн ХГБХГ-ын дарга Я.Байгальмаа, Нийслэлийн Боловсролын газрын сургалт, арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул, ХТҮГ-ын харъяа ХГБХ-ийн “Өнөр бүл” төвийн дэд захирал Д.Цагаанжанар,

ХТҮГ-ын харъяа ХХХТ-ийн нийгмийн ажилтан н.Цэнджаргал, Гүүд Нейборс ОУБ-ын Монгол дахь салбарын захирал Со Тэ Вон, менежер н.Бадамгарав, н.Галсайхан, н.Алтансоёмбо,  н.Нэргүй нарын бүрэлдхүүнтэй төлөөлөгчид БНСУ-ын Хусан хотын Халамж үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын үндэсний газар, Кейвон аймгийн Канвонду хотын  Асрамжийн газар, ЭМНХЯ-ны харъяа Хүний нөөцийг чадавхижуулах институт,  

“Good Neighbors” ОУБ-ын төв оффис, Нийгмийн халамжийн нийгэмлэг, Кёнги аймаг Су Вон хотын ҮХХГ-ын харъяа агентлаг,  газруудын үйл ажиллагаатай  танилцан, туршлага судлаад  ирлээ.

Томилолтын үр дүн:Тус улсын хэрэгжүүлж буй:

  • хүүхэд хамгааллын чиглэлээрх хүний нөөцийг чадавхижуулах,
  • хяналт үнэлгээний дэвшилтэт буюу нийгэм рүү хандсан хэлбэрийг түгээн дэлгэрүүлэх,
  • хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийн орчин нөхцлийг дээшлүүлэх,
  • яаралтай дуудлагын утасны сүлжээг нийгэмд хэрэглээ болгох, шинэ менежментийг ашиглах,
  • хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй ТББ, төрийн байгууллага хоорондын түншлэлийг өргөнөөр ашиглах,
  • хүүхдийн эрхийн ажилтнуудын нийгмийн асуудлыг байнга анхааралдаа байлгаж дээшлүүлэх,
  • ажилтнуудын ажлын байрны стрессийг бууруулахад шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого хэрэгжүүлэх, 
  • хүүхдийн эрхийн болон зорилтот бүлгийн хүүхдийн талаар судалгааны ажлыг хамтран эхлүүлэх,
  • Олон улсын хэмжээний хүмүүнлэгийн байгууллага, ТББ-ын гишүүнчлэлд хамрагдаж үйл ажиллагаанд манлайлан оролцож байгаа туршлагыг ашиглах,
  • Хүүхдийн эрхийг хамгаалах бодлогын хүрээнд хөрөнгө, санхүү босгож байгаа арга, туршлагыг нэвтрүүлэх,
  • нэг хүүхэд, нэг гэр бүлд хүрсэн үйлчилгээний стандартыг нэвтрүүлэх,
  • хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад анхлан орж буй аливаа албан тушаалтан нь тодорхой хугацааны сургалтад заавал хамрагдах ажиллах эрх авдаг эрх зүйн орчинг бүрдүүлэх,
  • асралт гэр бүлийг төрөөс дэмжих үндэсний хэмжээний бодлогыг үйл ажиллагаандаа ашиглах,
  • хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ бодиттой оруулж буй аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжүүлдэг туршлага
  • шийдвэр бодлого гаргагчидад хүргэх,
  • байгууллагын ил тод байдал, үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу ажилладаг ажлын арга барилыг үйл ажиллагаандаа хэвшүүлэх,
  • асрамж халамжийн байгууллагын үлй ажиллагаанд төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг өргөн ашиглах,
  • нөлөөлөл, зөвлөгөө, сургалтын үйл ажиллагааг олон нийтрүү чиглэсэн байдлаар зохион байгуулах зэрэг олон туршлагыг ХТҮГ, түүний харъяа нэгжүүдэд нэвтрүүлэх өргөн боломж байна.