Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Манай улс элэгний хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Эрүүл мэндийн яамнаас Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран бэлтгэл хангаж байна.
Хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүсийг шинжилгээнд хамруулах бөгөөд энэ ажлын санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ.
Манай улсад архидалт газар авсан нь элэгний хорт хавдар болон халдварт бус олон өвчин үүсэх гол шалтгаан болж байна. Тиймээс тус яам Ерөнхийлөгчийн санаачилгаар Архидалттай тэмцэх үндэсний хоёр дахь хөтөлбөрийг боловсруулан Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барьжээ.
“Засгийн газар архидалтын эсрэг төрөл бүрийн үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжинэ. Амралт, чөлөөт цагаа архигүйгээр өнгөрүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хийж байна. Жишээ нь, Богд уул руу аялах таван маршрут гаргасан“ гэж Гүйцэтгэх засаглалын тэргүүн ярилаа.