Э.Бат-Үүл Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар томилогдов
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан
2013.11.11

Э.Бат-Үүл Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар томилогдов

НИТХ-ын Тэргүүлэгчдийн  ээлжит хуралдаанаар Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцжээ.

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл нь хүүхдийн хөгжил, оролцоо, эрх хамгааллын асуудлаар төрийн бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх хүүхэдтэй холбогдолтой төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүүхдийн оролцооны байгуулагуудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах чиг үүрэгтэй орон нутгийн зөвшлийн байгуулага юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн 5-р бүлгийн 11,17-р зүйлийн дагуу нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар Нийслэл Засаг даргыг томилогдох учиртай аж. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн даргаар томилох асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн 100 хувийн саналаар томилох тогтоол гаргажээ.