Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсан өдрийг тэмдэглэнэ
11 дүгээр сарын 20-ны өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар ажлын уулзалт хийлээ.
2013.11.07

Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсан өдрийг тэмдэглэнэ

Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фоллтой Хүүхдийн эрхийн тухай конвенци батлагдсан 11 дүгээр сарын 20-ны өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар ажлын уулзалт хийлээ.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё

НҮБ-ын Хүүхдийн сангаас “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” дэлхийн санаачлага өрнүүлж, 2013 оны 7 дугаар сарын 23-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн нь сайн үйлсийн элч, жүжигчин Лиам Нээсоны маш хүчтэй уриалгатайгаар  эхлүүлээд байна.

“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” санаачлага нь хүчирхийллийн нуугдмал, далд байдлыг ил болгож, хор хөнөөлийг таниулах, хүчирхийллийн золиос болж буй дэлхий олон сая хүүхдэд туслах, нэгдмэл үйл ажиллагааны дүнд бодит үр дүн бий болгохыг зорьж буй билээ.

Манай улс тус хөдөлгөөнд нэгдэх орох, олон нийтэд зориулсан нөлөөлөл, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулахаар ХТҮГ, НҮБХС-ийн удирдлагын багийн төлөөлөл санал солилцлоо.