Цөмийн хаягдал булшлахгүй гэв
Олон нийтийн дунд цөмийн хаягдлыг Монгол Улсад боловсруулах, байршуулах гэрээ хэлцлийг төр засгийн удирдлагаас нууцаар хийж байна гэх хардлага гарч, зарим нам олон нийтийн байгууллагаас үүнийг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж байгаа.
Тэгвэл энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр твиттер хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр “Цөмийн хаягдал булшлахгүй гэсэн Монгол Улсын байр суурь хэвээр байгаа. Ийм яриа цуурхал Монгол улсын бодлого биш гэдгийг дахин нотолж байна” гэсэн байна.
Өчигдөр мөн энэхүү асуудлаар Засгийн газраас мэдээлэл гаргасан бөгөөд “Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах гэж байна гэж зарим улс төрийн нам, олон нийтийн байгууллагаас мэдэгдэл хийлээ.
Монгол Улс цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон.
Энэ мэдэгдлээрээ Ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа тус улсын цөмийн хаягдлыг Монголд булшлахаар тохиролцсон, Гадаад харилцааны сайд уран олборлох гэрээг Франц улстай хийсэн гэхчлэн ярьжээ.
Монгол Улс бол цөмийн энерги, уран олборлолтын талаар бодлогоо тодорхойлсон орон. Японоос цөмийн хаягдал оруулж ирж булах ямар ч үйл ажиллагаа хийгдээгүй, цаашдаа ч хийхгүй гэдгээ Шинэчлэлийн Засгийн газар хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн юм.