ЦЭГ-аас цацрагийн хяналт шалгалт хийжээ
Цөмийн Энергийн газраас Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт геологи хайгуулын ажилд цацрагийн үүсгүүр ашиглан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон зарим эмнэлгүүдэд цацрагийн хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад аюулгүй ажиллагааны дүрмийн заалтуудыг зөрчсөн, тусгай зөвшөөрөлд заасан хязгаарлах нөхцлийг хангаж ажиллаагүй зэрэг нийт 27 зөрчил илрүүлжээ.
Нийт 27 зөрчил илрүүлжээ
Үүнээс ноцтой зөрчил гаргасан 1 байгууллага, 2 албан тушаалтанд 3 сая 840 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч, 2 байгууллагын үйл ажиллагааг улсын байцаагчийн акт үйлдэн, зөрчлөө арилгах хүртэл түр хугацаагаар зогсоосон байна.
Хяналт шалгалтын дүнгээс үзэхэд Цөмийн Энергийн газраас хийж буй хяналт шалгалт, аюулгүй байдлын сургалт, хууль тогтоомж сурталчлах ажлын хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр болон мэргэшсэн боловсон хүчингүйгээр үйл ажиллагаа явуулах зөрчлүүд арилжээ.