2013.11.20

Хамтын ажиллагааны талаар санал солилцов

 Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Нийгмийн салбарын захирал хатагтай Шиаочин Юү, Дэлхийн банкны Эрүүл мэндийн секторын менежер Тоомас Палу нарыг УИХ-ын гишүүн С.Ганбаатар /2013.11.19/ Төрийн оронд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хатагтай Шиаочин Юү,  Дэлхийн банк улс орнуудын нийгмийн салбарт олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ тухайн орны Засгийн газрын хүсэлтийн дагуу нийгмийн халамж олгож ажилладаг талаар  танилцуулсан юм. Мөн тэрээр нийгмийн салбарын хүрээнд цаашид ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх нь үр дүнтэй болох талаар тодруулав.

С.Ганбаатар: Бид өдөр бүр Рио Тинто компанийн зээлийн хүүд таван цэцэрлэг өгч байгааг таны сонорт хүргэхийг хүсэж байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, бид олон улсын байгууллагаас зээл авахгүйгээр нийгэмд тулгарч байгаа асуудлыг шийдэх боломжтой гэж миний хувьд үздэг. Бид өдөр бүр Рио Тинто компанийн зээлийн хүүд таван цэцэрлэг өгч байгааг таны сонорт хүргэхийг хүсэж байна.

Түүнчлэн бид хөрөнгө оруулагчийн эсрэг биш харин энэ өр Монгол Улсын нийгмийн асуудлыг маш ихээр хөндөж байгааг дуулгах нь зүйтэй  гээд  энэ тал дээр Дэлхийн банкны Нийгмийн салбарыг хариуцсан хүний хувьд зөвлөмж өгөхийг хүсч, өөрийн байр сууриа илэрхийллээ.

Уулзалтаар  боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын болон ялангуяа тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын асуудлаар цаашид  хэрхэн хамтарч ажиллах талаар  ярилцаж санал солилцлоо.