Улаан загалмайн хороо иргэний танхимтай хамтарч Ахмадын өдрийг тэмдэглэлээ
Ахмадын баяраа тэмдэглэж байна
2013.11.21

Улаан загалмайн хороо иргэний танхимтай хамтарч Ахмадын өдрийг тэмдэглэлээ

Энэхүү  үйл ажиллагааг нээж Улаан загалмайн хорооны дарга Д. Эрдэнэжаргал үг хэллээ.  Өдөрлөгт  дүүргийн 9, 21, 22, 24-р хороодын ахмадын төлөөлөл оролцлоо.

БЗД-ийн ИТХ-ын дарга, УЗХорооны тэргүүн Ц.Батхүүгийн албан ёсны мэндчилгээг дэвшүүлж гарын бэлэг гардууллаа.

Эрхэм  зочиддоо  хандаж БЗД-ийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч. Мэндсайхан  баяр хүргэн  мэндчилгээ дэвшүүлж, төрийн хүмүүнлэгийн бодлогын хүрээнд ахмадуудтайгаа улам ойр дотно ажиллаж байгаагаа тэмдэглэн  хэллээ.

Өдөрлөгийн үеэр ахмадуудад морин хуурын аялгуугаар ая дууны цэнхэр хадаг өргөн барьж, БЗД-ийн ИТХ-ын дарга, УЗХорооны тэргүүн Ц.Батхүүгийн албан ёсны мэндчилгээг дэвшүүлж гарын бэлэг гардууллаа.