2013.11.22

Бүтээн байгуулалтын ажилд ашиглалт үйлчилгээнийх нь зардлыг тусгах хэрэгтэй

Нийслэл дүүргийн төсвийг баталдаг байсан урвуу зохион байгуулалтыг өөрчлөх эхний алхам ийнхүү хэрэгжиж эхэллээ. Харин үүнийг иргэдэд ойлгуулж мэдээлэл тараах үүргийг хүлээсэн нийслэлийн удирдах ажилтнуудтай нийслэлийн удирдлагууд уулзалт хийж, заавар зөвлөгөө өгсөн юм.

Удаах хэлэлцүүлгийн саналын хуудсыг хурааж авах, тоолох ажлыг ямар зохион байгуулалттай хийх, төсөвт иргэний саналыг хэрхэн тусгасан саналыг мэдээлэх гээд олон ажлын талаар санал солилцлоо.

Энэ үеэр СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хэлэхдээ, бид гэр хорооллын дунд тохижилтын ажил хийж байгаа. Манай хороодын Засаг дарга нар, тухайн тойргоос сонгогдсон төлөөлөгчид энэ зай завсар дээр хүүхдийн тоглоомын талбай байгуулчихъя гэдэг.

Бүх хийсэн ажлуудын дийлэнхийг нь ийм хувь заяа хүлээдэг.

Эргээд нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр хийгдсэн тохижилт бүтээн байгуулалтын ажил маань ашиглах ашиглалтын зардал байхгүй, түүнийг нь хариуцсан нэгж тогтолцоо байхгүйгээс гурван сарын дараа балгас болдог.

Ялангуяа гэр хорооллын дунд хийгдсэн суудал, тохижилттой, ногоон байгууламжтай мод зэргийг нь манай иргэд аваад явчихдаг. Бүх хийсэн ажлуудын дийлэнхийг нь ийм хувь заяа хүлээж байгаа гэлээ.