Ба Зиа-Вунг Тау мужийн Ардын хорооны тэргүүлэгчидтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын /БНСВУ/ Ба Зиа-Вунг Тау мужийн Ардын хорооны тэргүүлэгчидтэй энэ сарын 24-нд уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр,
Уулзалтын үеэр
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцав.
Уулзалтын үеэр хоёр орны ирээдүйн харилцааг өргөжүүлэх, тэр дундаа хотуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцлээ.
Ба Зиа-Вунг Тау муж нь улсынхаа Дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг бүрдүүлдэг бөгөөд газрын тос, эрчим хүч, полиэтилен, ган болон цементийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг аж. Тус мужийн нэг хүнд ногдох ДНБ 4000 ам.доллар, гадаадын хөрөнгө оруулалтаар улсдаа эхний тавд багтдаг байна.