Чингис хааны цэргийн тухай 130 ангит  кино хийнэ
2012.01.03

Чингис хааны цэргийн тухай 130 ангит кино хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий команд­лагч Ц.Элбэгдорж Батлан хам­­гаа­лах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуул­лага Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам буюу өнөөгийн Батлан хамгаалах яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын батлан хамгаалах салбарын хөгжил дэвшил, Зэвсэгт хүчний шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болдыг Цэргийн гавъяа­ны улаан тугийн одонгоор шаг­нажээ.

Л.Болд 2008 онд Батлан хам­гаалахын сайдаар томилогд­соноо­соо хойш Зэвсэгт хүчний бодлогод дор­витой шинэчлэл хийж, Монгол Ул­сынхаа бат­лан хамгаалах салбарыг гадаа­дын олон улс оронтой сайн түнш­лэлийн харилцаанд оруулан ажил­лаж байгаа. Сайд Л.Болдын санаачилгаар цэрэг армийн нэр хүндийг өндөрт өргөсөн “Тусгай салаа” телевизийн олон ангит кино, “Тусгай салаа-2” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Догшин хар сүлдний нууц” хэмээх монгол цэргийн тухай түүхэн баримтат кино бүтээжээ.

Ирж буй 2012 онд Их Монгол Улсыг үндэслэн байгуулсан мон­голчуудын оюун санааны эцэг болсон эзэн богд Чингис хааны мэндэлсэний 850 жилийн түүхэн их тохиох бөгөөд эл ойд зориулан Монгол цэргийн түүхэн хөгжил, дэлхийн цэргийн урлагт оруулсан хувь нэмрийг өгүүлсэн Чингис хааны цэргийн тухай 130 ангит кино төслийг хэрэгжүүлэх юм байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.